Сонгинохайрхан дүүрэг нутгийн захиргааны ордонтой болно

Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх ёстой

Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь төвлөрөн суудаг Согинохайрхан дүүрэг нь анх Октябрийн районоос салж бие даасан дүүрэг болсноос хойш цэргийн ангийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар 27 жил болсон байна. Тус дүүрэг нь төр захиргааны төвлөрсөн байргүй, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг хэлтэс албадууд нь 15 байршилд салж өөр өөр түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим хэсэг нь өөрийн үндсэн барилгатай боловч иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авч чаддагүй байна. Жишээ нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээ авахын тулд иргэд ханийн материалын эцэс, Боловсролын хэлтсийн үйлчилгээ авах бол депо дээр очих гэх мэт олон талд төрийн үйлчилгээг явуулах нь иргэдэд хүндрэл бэрхшээлтэй байдаг байна. Энэхүү нутгийн захиргааны нэгдсэн ордон баригдсанаар иргэдэд нэг цонхны үйлчилгээг бүрэн утгаар нь үзүүлэх боломжтой гэж албаны хүмүүс хэллээ.

Тус дүүргийн Боловсролын хэлтэс айлийн гурван өрөө байрыг түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй нэг доороос төвлөрсөн тохь тухтой орчинд хүргэх нь чухал бөгөөд энэхүү байрны хамгийн дээд давхар буюу есөн давхарт  гэрлэх ёслолын ордон баригдаж байгаагаараа онцлог. Энэ нь залуу хосууд заавал хотын төвд өндөр өртөгтэй хуримын ордонд гэрлэлтээ батлуулах шаардлагагүй болж байгаа юм.  Мөн хурал зөвлөгөөн, томоохон арга хэмжээ зохион байгуулдаг заалтай. Тус байранд дүүргийн засаг дарга түүний ажлын алба, иргэдийн хурал түүний ажлын албууд суухгүй зөвхөн түрээсийн болон төвлөрсөн бус байдлаар хэлтэс албадуудыг нэг дор төвлөрүүлнэ гэсэн зорилготой юм байна.

Барилгын ажлыг Дарцагт Ноёд ХХК хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд инженер техник нийлсэн 100 орчим ажилчидтай. Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээгээр  2020 оны 7-р сарын 1-н гэхэд барилгын ажлыг хийж дуусгах ёстой. Тэдний зүгээс 2020 оны 1-р улирал гэхэд хурдан, чанартай, хугацаанаас нь өмнө барьж дуусгахаар зорьж ажиллаж байгаа гэлээ. Шав тавих ёслолын дараа шууд ажилдаа орохоор төлөвлөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.