УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар тойрогтоо ажиллаж, зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байна.

Тэрээр УИХ-ын 76-р тойрог, СХД-ийн 26, 3, 4, 5, 6-р хороодод өрнөж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж тойрогтоо ажиллалаа. 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтан 100 болон 150 хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад оруулахаар болоод байна.

Мөн холбогдох яамдын мэргэжилтнүүдийг байлцуулан авто замын бүтээн байгуулалтын ажлын явцуудтай танилцсан байна. Тухайлбал 3, 26-р хорооны халуун усны байрнаас их наран, буяны зам хүртэл баригдаж буй 1,2км хатуу хучилттай автозамын ажлын явцтай холбогдох яамны мэргэжилтнүүдийг байлцуулан танилцаж 9 сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Мөн 26-р хорооны Баян Булгын 2-р гудамжнаас Мандал овооны 3-р гудамж хүртэл баригдаж буй 1,5км хатуу хучилттай автомзамын ажлыг үргэлжлүүлэхэд саад болж, газар чөлөөлөх асуудлыг одоо болтол саатуулж буй иргэдтэй уулзаж асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх талаас нь ярилцаж хариуцсан албан тушаалтанд үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.