"Mercedes"-ийн шинэ загвар болох CLA-Class A-Class sedan худалдаанд гарна

Mercedes компани шинэ загварын автомашинаа удахгүй танилцуулна.

"Mercedes"-ийн шинэ загвар болох CLA-Class A-Class sedan худалдаанд гарна. Хэрэглэгчдийн гар дээр яг ирэх жилд хүрч эхлэх талаар албаныхан хэлсэн. Харин өмнө нь гарах гэж байгаа загвартай холбоотой шинэ мэдээ, мэдээллэл өгч үйлчлүүлэгчид, хэрэглэгчдэд хүлээлт үүсгэх бодлого явуулдаг нь уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. 

Хамгийн эхэлж АНУ-д худалдаалагдаж эхлэх талаар Германы салбар мэдэгдсэн. Учир нь худалдан авагч нараас хамгийн их захиалга хүлээлт ихтэй байгаа хэрэглэгчид АНУ-д байдаг аж. Үнийн хувьд 30, 35, 40, 50 мянган ам.долларын үнэ бүхий ялгаатай худалдаалагдах аж. Мэдээж загвар, тав тух, найдвартай байдал, хөдөлгөөний аюулгүй байдал, шинэ загвар, боломжийн үнэ, тансаг салон гэх мэт үнэндээ тохирсон боломжуудыг хэрэглэгчдэд санал болгох аж. Бенз загварын автомашин сонирхогчид үүнийг тэсэн яван хүлээх шалтгаан олон байгаа гэдгийг машины танилцуулах нгээлтэд батлана гэдгийг "Mercedes" компани онцоллоо. 

Эх сурвалж: Mercedes Benz

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.