"Надтай үлдээч" жүжгийн албан ёсны реклам цацагдлаа

"Надтай үлдээч" жүжиг орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх бөгөөд энэ оны 09-р сарын 06-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм.

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТеатрын уран бүтээлчдийн хувьд  2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол БҮСГҮЙН ЗУРВАС, Ц.Балдоржийн зохиол ХАЙРЫН ВИЗ жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тэгвэл эрдмийн театр маань 2019 оны  3 дахь шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ.

Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит шинэ уран бүтээлийн багийг залуу уран бүтээлчдээс бүрдүүлжээ. Зохиолч О.Элбэгтөгсийн НАДТАЙ ҮЛДЭЭЧ зохиолыг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж буй бол тус жүжгийн дүрүүдэд жүжигчин СТА Б.Шинэбаяр, Д.Асардарь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА О.Гэрэлсүх, СТА Ц.Баясгалан, СТА М.Тогтохжаргал СТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид ажиллаж байнаа бол жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТеатрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач СТА Ч.Батболд, хувцасны зураач СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолч Ж.Батдөл, дууны найруулагч СТА Б.Батсайхан нар ажиллаж байна.

Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх бөгөөд энэ оны 09-р сарын 06-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.