Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ

Сонгинохайрхан дүүрэгт 22 цэцэрлэгийн өртгөтгөл, барилгын ажил шинээр  барьж буй. Үүнээс энэ жилдээ тав нь ашиглалтад орж, бусад нь он дамжиж ашиглалтад орохоор байна.

Сонгинохайрхан бол Улаанбаатар хотын хамгийн том дүүргийн нэг. Хөдөө орон нугаас шилжин ирэгсэд ихтэй тус дүүрэгт жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, тэр дундаа гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын асуудал хөндөгддөг. Харин энэ жилээс эхлэн тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй болсон байна.  Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гурван ээлжийн сургуулийг байхгүй болгож, цэцэрлэгийн хүртээмжийг 80 хувь болгоно гэсэн зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд бид бас ажиллаж байна. Дүүргийн хувьд хүн ам, шилжилт хөдөлгөөн ихтэй, хүн ам нэмэгдэх хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал орхигдож ирсэн учраас энэ асуудал өнөөдөр тулгамдаж буй асуудлын нэг. Гэнэт л нэг өдөр бүгд сургууль, цэцэрлэггүй үлдэж байгаа асуудал биш олон жил шийдэхгүй байсны үр нөлөө нь гарч байгаа юм. Гэхдээ бид энэ жил 16 сургуулийн барилгын ажил хийгдэж байгаагаас зургаа нь өргөтгөлийн ажил, дөрвөн сургууль шинээр ашиглалтад оруулж байгаа. Гэсэн ч 3-4 сургуулийн гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдээгүй байна. Тиймээс бид хувийн хэвшлийн сургуулийн байшинг түрээслэх, өөр боломжтой байршлыг судалж байна. Ямар ч гэсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурван ээлжээр хичээллэхийг бүрэн арилгаж байна. Мөн 22 цэцэрлэгийн өртгөтгөл, барилгын ажил шинээр  барьж буй. Үүнээс энэ жилдээ тав нь ашиглалтад орж, бусад нь он дамжиж ашиглалтад орохоор байна. Мөн хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Бидний 27 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд эхнээсээ шийдэгдэж байна. Гэхдээ энэ есдүгээр сардаа багтааж ашиглалтад оруулахаар хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн ажлуудаа яаравчилж, хугацааг нь наашлуулж, ажиллаж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.