'Залуус аа, мөрөөдлөө битгий дага!'

Нийтлэлч Б.Түмэнцэнгэл

Tugs photograpy

Стив Жобс яагаад амжилтанд хүрсэн бэ гэвэл чиний хүсч буй iPhone-ийг хийсэн учраас л тэр. Майкл Жордан яагаад домог болсон бэ гэвэл чиний харахыг хүссэн гоoлуудыг хийсэн болохоор л тэр. Шекспир яагаад одоо ч амьд байна вэ гэвэл чиний илэрхийлэхийг хүссэн зүйлсийг цаасан дээр буулгасан болохоор л тэр. Яг л үүн шиг, Бетховен чиний мэдрэхийг хүссэн зүйлсийг зүрх сэтгэлд чинь хүргэсэн болохоор л агуу... Мѳрѳѳдлѳѳ биелүүлэхээр амьдрал дээр гарч буй шинэ тѳгсѳгчдѳдѳѳ зориулаад "Чиний мѳрѳѳдѳл бусдын мѳрѳѳдѳлтэй холбогдоогүй цагт биелсэн ч гэсэн энэ хорвоод үнэ цэнэгүй" хэмээх утгатай нэгэн сонирхолтой артиклийг орчуулан хүргэж байна. 

------------------------------------------

Их сургуулиа тѳгсѳгчид [Америкт] орон даяар тѳгсѳлтийн баярын сүүлийн лекцэн дээрээ “Мѳрѳѳдлѳѳ дага” гэдэг яриа сонсож байна. Гэгээлэг хэдий ч улиг болсон энэхүү зүйлийг яриа хийж буй хүмүүс бүгд л давтацгаахын оронд, зарим нэг нь ийм зүйлийг хэлээсэй гэж найдаж байна: “Ѳнѳѳдѳр чи мѳрѳѳдлѳѳ дагах нь чухал биш!”

Шинээр тѳгсѳгчдѳд ѳгѳх ѳѳрийнхѳѳ зѳвлѳгѳѳг тайлбарлахын тулд би та нарт зүүд мѳрѳѳдлийн талаар нэг ийм түүхийг ярьж ѳгье. Библид гардаг, маш их яригддаг нэгэн түүх

: “Зѳн билигтэй гэгддэг Иосиф гэдэг залуу нэгэн зүүд зүүдэлжээ. Тэрээр бүх хүн түүнд бѳхѳлзѳхийг зүүдэндээ харсан байв. Иосифт атаархдаг ах нар нь үүнд нь маш дургүй байсан тул түүнийг Египет рүү боол болгон худалдаж орхив. Тэнд байхдаа Иосиф эзнийхээ эхнэрийн хүслийг биелүүлээгүй тул шоронд оров. Харин шоронд байхдаа тэрээр хааны туслах, тогооч, бүр фараоны ѳѳрийнх нь зүүдний учрыг тайлснаар байр суурь нь ѳсч, Египетийн 2 дахь нѳлѳѳтэй хүн болжээ”.

Тэгэхээр нэг ийм асуулт гарч ирнэ: Иосиф зүүд мѳрѳѳдлѳѳс болж унасан ч эргээд зүүд мѳрѳѳдлѳѳс болж сэхсэн. Харин энэ 2 үйл явдал юугаараа ялгаатай вэ?

Эхний удаад Иосиф зѳвхѳн ѳѳрийнхѳѳ зүүдэнд л анхаарсан. Харин дараагийн удаад бусдын зүүд мѳрѳѳдѳлд анхаарлаа хандуулж сурсанд л гол ялгаа байв.

Ер нь хүн бүр л ямар нэгэн зүйлийг мѳрѳѳддѳг. Мѳрѳѳдѳлтэй байлаа гээд чи онцгой болoхгүй. Харин бусдын мѳрѳѳдлийг анхаарч сонсож чадах юм бол энэ нь чамайг онцгой болгоно. Жишээ нь, чи баян болохыг хүсдэг үү? Энэ тийм ч ховор мѳрѳѳдѳл биш. Мѳн тийм их амбицатай мѳрѳѳдѳл ч бас биш. Тэгвэл чи ѳѳр хэн нэгнийг ч бас баян болгохыг хүсч байна уу? Одоо харин энэ үнэ цэнэтэй мѳрѳѳдѳл боллоо.

Ер нь мѳрѳѳдѳлтэй хэрнээ түүнийгээ хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй хүмүүс дэлхийгээр дүүрэн байна. Суданы дүрвэгсдийг түр сууришуулах лагерьт тѳрсѳн хүүхдэд ч мѳрѳѳдѳл бий. Харин түүнийг нь чи тоох уу, магадгүй тэр мѳрѳѳдлөө биелүүлэхэд нь туслах уу? Хайтид хувцаснаасаа ѳѳр эд хогшилгүй хүүхдүүдтэй уулзахад бүгд л мѳрѳѳдлѳѳ ярьцгаадаг. Тэгвэл илүү таатай орчинд байгаа ѳѳрийн aз завшаантай амьдралынхаа цагаас зарцуулж, тэднийг анхаарах нь чиний мѳрѳѳдѳлд багтах уу?

Хэрэв чи амжилттай бизнес эхлүүлвэл, чиний хүслийг биелүүлэхээр ажиллаж буй хүмүүст шударга хандаж, тэдний хүслийг ч биелүүлэхэд нь туслах уу? Ѳѳр шиг чинь хувьтай тѳрѳѳгүй хүмүүсийн мѳрѳѳдлийг гачигдлын манан дунд замхруулахгүй байлгахын тулд та нарын нэг бүр чинь ѳѳрт байгаа мѳнгѳ, цаг, зүрх сэтгэл, ур чадвараасаа зориулах уу?

Тѳгсѳлтѳн дээр чинь ѳнѳѳдѳр чамд хүн болгон баяр хүргэж байна. Энэ хүртэл чи үнэхээр сайн хичээж хѳдѳлмѳрлѳсѳн. Тийм ч учраас чамд сурахад чинь туслан энэ сургуулийг барьж, номнуудыг бичиж, лекцүүдийг уншиж, анги танхимуудыг тохижуулахад хандив ѳргѳхийн тулд хэр олон хүн хичээж хѳдѳлмѳрлѳснийг мартахгүй байх гэж найдна. Эдгээр зүйлс яагаад оршин байна вэ, биелсэн бэ гэвэл тоолж барахгүй олон хүн чамайг танихгүй хэрнээ чиний сурах мѳрѳѳдлийг анхаарч чухалчилсан учраас л тэр.

Харин одоо ѳргѳн уудам дэлхийд гарч, бусдын мѳрѳѳдлийг анхаарч сонсох та нарын ээлж. Хэрэв чи анхаарлаа хандуулвал, тэдний мѳрѳѳдѳл ч чиний мѳрѳѳдлийн нэг хэсэг болох болно!

 

David Wolpe, (Time Magazine)

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.