НҮБ-ын шинжээч Монгол Улсад айлчилна

Айлчлалын хүрээнд эдийн засаг, санхүү, төсөвтэй холбоотой өргөн хүрээний асуудлаар анхдагч эх сурвалжаас авсан мэдээлэлд хүний эрхийн өнцгөөс судалгаа хийж, тэргүүн туршлага, учирч буй сорилтууд болон бодлого, үйл ажиллагаанд оршин буй болзошгүй асуудлуудыг олж тогтоох зорилготой аж.

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Гадаад өр ба Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски есдүгээр сарын 02-11 өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд эдийн засаг, санхүү, төсөвтэй холбоотой өргөн хүрээний асуудлаар анхдагч эх сурвалжаас авсан мэдээлэлд хүний эрхийн өнцгөөс судалгаа хийж, тэргүүн туршлага, учирч буй сорилтууд болон бодлого, үйл ажиллагаанд оршин буй болзошгүй асуудлуудыг олж тогтоох зорилготой аж. Айлчлалын хүрээнд хийсэн судалгааны тайлангаа ирэх долоо хоногт танилцуулна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.