"Маргааш түр хугацаагаар сөрөг хөдөлгөөнийг хаана"

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэж байгаатай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар өнөөдөр /2019.09.02/ Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Айлчлалтай холбоотойгоор цахим орчинд  буруу ташаа мэдээллүүд  их цацагдаж байна. Өчигдөр орой гэхэд хоёр өдөр замыг бүхэлд нь хаана гэсэн мэдээлэл тархаж,  үүнд иргэд их бухимдсан. Өнөөдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Өндөр хэмжээний зочид төлөөлөгчид өнөө орой ирэх үед түр хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм” гэв.

Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр/2019.09.02/ ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд зочид төлөөлөгчид  "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас  Шангри-Ла зочид буудал хүртэлх замын  хүрэх хугацаанд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Харин маргааш /2019.09.03/  Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.