Налайхын замын хучилтын ажил 40 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай, далан, хоолой, туннелийн ажил бүрэн хийгдэж дууссан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэрээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай, далан, хоолой, туннелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил  40 хувьтай хийгдэж байна. Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30 гэхэд нээнэ. Явган хүний зам, дугуйн замын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр танилцууллаа. Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа юм. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.