Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдав

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан нийслэл, дүүргийн салбар комиссоос хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсов.

Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхэд болох Сүхбаатар дүүргийн XXII хорооны иргэн П.Нарангэрэлийн ирүүлсэн өргөдлийн дагуу 300 000 төгрөгийн мөнгөн туслаж үзүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн хэлмэгдэгч Т.Дугарсүрэнгийн өргөдөлтэй холбоотойгоор Улсын төв архиваас баримт мэдээлэл дахин нягтлахаар боллоо.

Дашрамд дурдахад, өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нийслэл, дүүргийн салбар комисстой хамтран хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар, багана, суварга, нэрэмжит болгосон гудамж, талбай зэрэгт шаардлагатай засвар үйлчилгээг хийж, шинэчлэх, сэлбэх, тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Багануур дүүрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 4 метр өндөр, шилэн хорго бүхий бурхны хөшөөг бүтээжээ. Мөн улс, нийслэлийн комиссоос Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран Хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, Сонгинохайрхан уулын ар бэлд байрлах дурсгалын хөшөөний орчмыг сэргээн засварлах ажлыг хийжээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.