Нэг захаас нөгөө нь үл үзэгдэх торон хашааны завсраар техник тоног төхөөрөмж, хэд гурван саравч, нэлээд тооны сэндвичэн барилгаас өөр ил харагдах зүйл нэгээхэн ч үгүй. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хадам дүү О.Даваасүрэнгийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК” 300 га газарт үйл ажиллагаагаа явуулдаг аж. Хашааны наахна талд том оврын хүнд даацын ачааны болоод ихэвчлэн урд хөршид байдаг мал амьдаар нь давхарлаж ачдаг зориулалт бүхий машин голдуу харагдах. Ажилтнууд нь малын байр болон мал эрүүлжүүлэх газар руугаа машинаар явдаг гэдгийг эл компанийн нэрээ нууцалсан ажилтан бидэнд ярьсан юм.
Тус компанид өдгөө 60 гаруй хүн ажилладаг ч Замын-Үүдийн харьяалалтай хүн бараг байхгүй. Учир нь мэдээлэл алдагдана гэж сэрэмжлэн зэргэлдээх Улаанбадрах сумаас ажилтнуудынхаа олонхийг авчээ. Ингэхдээ өндөр нууцлал бүхий гэрээ байгуулж, компанийн талаар мэдээлэл задруулбал асуудлыг өөрөөр ярина гэж “сүрдүүлжээ”. Иймээс ажилтнууд нь мал амьдаар авч тэжээж бордоод хэрхэн ачиж хилээр гаргаж, өөрсдийн БНХАУ-ын “Эрээн” хот дахь мах боловсруулах үйлдвэртээ боловсруулдаг талаар мэдээлэл өгөхдөө тун хойрго байв. Уйгагүй шалсны эцэст нэр, зургийг нь огт дурдахгүй гэсэн ам өчиг өгч байж нэг ажилтантай уулзаж, зарим мэдээллийг авсан юм. Тэрбээр “Манай компанид 60 гаруй хүн ажилладаг. Өнгөрсөн хавар хилээр мал гаргаж байхад 100 орчим хүн ажиллаж байсан. Биднийг мэдээлэл задруулахгүй байлгах үүднээс компанийн ажилтгуудын байранд байрлуулдаг. Ээлжээр ажиллаад амардаг ч гэр хол учраас тэр бүр харих боломжгүй. Ачаалал их үед амралтгүй ажиллана. Хоол, байр бэлэн учраас гараад байх шаардлага ч тэр бүр гарахгүй юм. Дотор ямар процесс өрнөдөг талаар нарийн мэдээлэл өгчихвөл удирдлагуудын чихэнд хүрчих болов уу гэхээс айж байна.
“ХХААХҮ-ийн яамнаас өгсөн эл тусгай зөвшөөрлөөр зургаан өөр боомтоор малыг амьдаар нь хилээр гаргах аж. Замын-Үүдэд тусгай зөвшөөрлөө авсан компанийнхан 300 сая төгрөгөөр зарахаар яриа хэлцэл хийж буйг эх сурвалжууд хэллээ. Тэд сонгууль дөхсөн үед мал амьдаар нь гаргах олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарвал төр шийдвэрээ буцаачихвал бид “шахаж” дуусна, тэгснээс зөвшөөрлөө дамлаж худалдаад мөнгөө гаргаж авсан нь дээр гэх болжээ. Тусгай зөвшөөрөл авсан нэг компани сард 200, жилд 24 мянган бог мал хилээр амьдаар нь гаргах эрхтэй аж”.
Цалин авах нь сайхан юм, гэхдээ монгол хүн малаа тааваараа бэлчиж чадахгүй, хоригдмол байшин дотор байгааг хараад сэтгэл эмзэглэж хаяад зугтмаар санагдах ч хоногийн хоол, талхны хэрэгцээгээ хангахын тулд ажиллаж байгаа бид мөнгөний өмнө хүчгүйдэж байна. Ямар ч байсан манайх дотроо мал, мал эмнэлэг гэсэн хоёр кэмптэй. Малын хэсэгт малаа тэжээдэг 30 гаруй хүн ажиллана. Малчдаас авсан малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах асуудлыг хариуцдаг бас тийм тооны ажилчин бий” гэсэн юм. Тэрбээр орон нутагт ажилгүйдэл их, тогтмол ажлын байр түгээмэл биш учраас амаа хамхиад ажиллахаас өөр аргагүй байдгаа ч ярьж байсан. 300 га газрыг хашсан энэ компанийн зай талбай том ч малыг хашаан дотроо бэлчээрлүүлдэггүй. Сэндвичэн барилгадаа дотроо мал холхих зайтай, тэндээ өвс, тэжээл өгч борддог аж.
Зургаан компанид давуу эрх олгож мал амьдаар нь хилээр гаргах зөвшөөрөл өгчээ
Хилээр мал амьдаар нь гаргаж буй “Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК” үлй ажиллагаа явуулаад хоёр жил орчим болж буй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Би БНХАУ-д албан ёсоор айлчлал хийгээд ирэх үед мах, махан бүтээгдэхүүн, улаан буудай, хөх тариа зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах, храилцан протокол тогтоох ажлын ярьсан. Мал амьдаар гаргах тухай асуудал яригдаагүй ээ. Энэ нь удирдлагууд шийдвэрлэж, яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Яамнаас квот тогтоох, эрүүл ахуйг нь хангах бөгөөд одоогоор энэ ажил албан ёсоор хэрэгжээгүй. Тодорхой нөхцөл шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхигй шийдвэрлэнэ. Ер нь бол үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна” хэмээн ярьсан юм.
Тэгвэл түүнийг ингэж ярихаас сарын өмнө хилээр бог мал амьдаар гарагах тусгай зөвшөөрлийг ХХААХҮ-ийн яамнаас зургаан комданид өгчээ. Уг гэрээнд 2019 оны тавдугаар сарын 15-наас 2022 оны тавдугаар сарын 15 хүртэл таваарын хонь, ямаа хилээр гаргахаар заасан аж. Нэг ёсондоо Ч.Улаан сайдын хэвлэлд өгсөн яриа түүний толгойлдог яманы Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэнгийн компаниудтай байгуулсан гэрээнээс зөрж байна.
Малыг амьдаар нь экспортлох эрх авсан компаниуд тусгай зөвшөөрлөө дамлаж зарна гэв
ХХААХҮ-ийн яамнаас өгсөн эл тусгай зөвшөөрлөөр зургаан өөр боомтоор малыг амьдаар нь хилээр гаргах аж. Замын-Үүдэд тусгай зөвшөөрлөө авсан компанийнхан 300 сая төгрөгөөр зарахаар яриа хэлэлцээр хийж буйг эх сурвалжууд хэллээ.
Тэд сонгууль дөхсөн үед мал амьдаар нь гаргах олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч төр шийдвэрээ буцуучихвал бид шатаж дуусна, тэгснээс зөвшөөрлөө дамлаж худалдаад мөнгөө гаргаж авсан нь дээр гэх болжээ. Тусгай зөвшөөрөл авсан нэг компани сард 2000, жилд 24 мянган бог мал хилээр амьдаар нь гаргар эрхтэй аж.
Зургаан компанид эрх олгосноос өмнө Ч.Улаан сайдын дүү хилээр мал амьдаар нь гаргах зөвшөөрөл авсан гэсэн үг. Учир нь, Ч.Улаан сайд хэлэхдээ “Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолбор байгуулагдаад хоёр жил болсон, бүтээн байгуулалтын ажлаа хийсэн, малаа гарагах боллоо гэж асуудал тавьж буй. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн” хэмээн тайлбар өгөөд байгаа юм. Тэгэхээр энэ зөвшөөрлийг засгийн газрын 318 дугаар тогтоол гарахаас өмнө авсан гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард хилээр мал амьдаар нь гаргах тусгай зөвшөөрөл авсан компаниуд ямар сонгон шалгаруулалтаар авсан нь тодорхойгүй. Хэдхэн тооны тусгай зөвшөөрөл авсан хэр нь бүхэл бүтэн сүлжээ болгож, дамлаж зарахаар яриа хэлцэл хийж байна. Мөнгөтэй хүн ямар ч хамаагүй шийдвэр төрөөр тэр дундаа салбар хариуцсан яамаар гаргуулдаг жишиг оршсоор байгаагийн тод жишээ энэ. Бид дараагийн нийтлэлдээ ХХААХҮ-ийн яас аж ахуйн нэгжүүдтэй хилээр амьд мал гаргах гэрэ хийснийг дэлгэн үзүүлэх болно. Үргэлжлэл бий..
С.Батзаяа