Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцанд шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарлаа. Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа буюу галлагаанд хувьсгал хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй.

Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гарлаа.

Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.