Ерөнхийлөгчийн шантааж АН-ыг сумлаж, МАН-ыг хүчгүйдүүлэв

Намын жагсаалт хэнд ашигтай вэ

Яг үнэндээ, Ардчилсан нам энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Сав л хийвэл энэ, тэр хэлэлцүүлэгт орохгүй эрх баригчид дангаараа шийдэж дараа ирэх ялыг өөрсдөө үүрцгээгээрэй хэмээн асуудлаас бултсаар гурван жил гаруй хугацааг үдэв. Парламентад арай чүү бүлэг байгуулах чадамжтай байсан ч гишүүд нь хоёр талцаж, УИХ-д зөвлөлийн статустай үйл ажиллагаа явуулах болсон ч хоорондоо төдийлэн учир зүйгээ ололцож чадахгүй яваа. Хэдийгээр нэг нам үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа энэ тохиолдолд парламентаар хэлэлцэж буй бүх асуудпыг сөрж зогсох боломжгүй ч өөрсдөд нь ашигтай тойрогтоо ахиухан төсөв хуваарилуулах гэх мэтэд хүчтэй дуугарахаас бусдаар сөрөг хүчний үүрэг, оролцоо харагдахгүй байна.

Дүлий дүмбэ оргиж суугаад дөрвөн жилийг барах нь АН- ынханд ирэх сонгуулиар хасах оноо авчирч мэдэх учир одооноос дуугарч эхэлсэн нь “бай”-гаа оносон гэхээсээ илүүтэй эрх баригчдыг Ерөнхийлөгчийн дэмжпэгтэйгээр шантаажилсан харагдаж буй юм. Ерөнхийлөгчийн оролцоо үгүй бол тэдний үг салхинд хийссэн хамхуул адил МАН-ынханд сонсогдох учир аргаа нарийсгасан нь энэ. Эрх баригчид ч ацан шалаанд орохдоо арга буюу Зөвшилцөх ажлын хэсэг байгуулж хөгөө чирж явна. УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцөх ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн ихэнх өдрүүдэд хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм.

МАН-ын засагласан энэ дөрвөн жилийн гавьяа Үндсэн хуулийн өөрчлөлт болно гэж эрх баригчид тооцсон. Тэд улирч буй гурван жил гаруй хугацаанд нэр хөөдөж "ЖДҮ, 60 тэрбум, концесс гэх мэт". МАН-ын үед гэх тамгыг "эцэг" хуулийн гэх тамгыг  2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг зассан гэдгээр ард түмний өмнөх ой санамжийг баллуурдан ирэх сонгуулиар нэмэх оноо авахаар төлөвлөж буй. Гэтэл хүсэхэд хясна гэгчээр Ерөнхийлөгч болоод АН- ынхны тавьсан саналууд аргагүй байдалд оруулаад байна. МАН үнэмлэхүй олонх үедээ өөрчлөлт оруулсан гэх түүхийг өөр дээрээ наамаар байгаа ч сөрөгхүчний гурван саналыг сөрж ч чадахгүй сууцгаана. Үүнээс улбаалаад энэ удаагийн парламент Үндсэн хуулийг өөрчилж чадах эсэх нь ч эргэлзээтэй боллоо. Улс төрийн нөхцөл байдал алга урвуулахын хооронд өөрчлөгдсөн нь ч учиртай. Ерөөс хууль, шүүх эрх мэдэл нэгдүгээр хүний гарт байгаа учраас парламентад үнэмлэхүй олонх 64 суудалтай МАН салхины аясаар хийсч явна.

АН-ын Мад МАН-ын "Унаа"

Зөвшөлцөх ажлын хэсэгт АН-ынхан Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах саналыг тавьжээ. Өмнө нь Ерөнхийлөгч ч энэ саналуудын заримыг гаргаж байсан ч МАН-ын бүлэгдэмжээгүй юм. МАН-ынхан галт тэрэг нэгэнт хөдөлсөн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсэн өөрчпөлтөөр ард түмнээсээ асуугаад Үндсэн хуулийн төсөл батлагдана гэсэн бат итгэлтэй байсан нь ус үзээгүй байж гутлаа тайлсантай ижил зүйл болчихпоо.

Дэрэх гурван саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгахгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй гэх шантааж АН- ынхан хийв. Энэ өөрчлөлтийг хэлэлцэхийн тулд МАН “буулт” хийж хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад санал хураагаад унасан зарим саналыг эргэж ярихаар зөвшилцөх ажлын хэсэг дээр тогтжээ. Нэгэнт Үндсэнхуулийн нэмэлтөөрчпөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг цааш хийе гэвэп үүнээс өөр сонголт МАН-д үлдээгүй аж. Уг нь Зөвшилцөх ажлын хэсэгт МАН-аас таван гишүүн байгаа ч АН-ын гурав, Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгтөлөөллийн өмнө хүчин мөхөстөж байх.

Эрх баригч намын рейтинг тааруу байгааг холбогдох байгууллагуудын судалгаа харуулж буй. Угаас улс төрийн намууд засаглаж байх үедээ ийм тийм гэж баалуулах үе бишгүй. Энэ эгзэгтэй үеийг АН-ынхан ашиглаж, Сонгуулийн тогтолцоог холимог болгох санал тавьжээ.

Намын жагсаалт хэнд ашигтай вэ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Холимог тогтолцоогоор явуулах саналыг АН-ынхан хэлж байна. Энэ чинь 76 гишүүний тодорхой хэсэг нь намын жагсаалтаар үлдсэн хэд нь можаратор системээр нэр дэвшинэ гэсэн үг Хувь тэнцүүлсэн гздэг дээр л одоо яриад байгаа АН-ынхан. Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог хуульчлах нь учир дутагдаптай гэж манай намын бүлэг үзээд төслөөс хассан шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Манай улс долоо дахь удаагаа парламентын сонгууль явуулаад байна. Үүний 2012-2016 оны сонгуульд намын жагсаалтаар 28 хүнийгсонгосон нь баахан шүүмжлэл дагуулсан. Ард түмний мандат өвөртлөөгүй хүмүүс төрийн түшээ болж татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулж байна гэдгээс эхпүүлээд дэл сул яриа өнөө хэр тасраагүй. Энэ шүүмжлэл намжаагуй байхад АН дахин холимог тогтолцоо буюу намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох хэлбэрийг сонгохыг эрх баригчдаас шаарджээ. Уг шаардлага дээр дурдсан намын рейтингтэй холбоотой. Учир нь,
тухаин намын ниит сонгогчдын авсан саналаар намын жагсаалтаар парламентад сонгогдох гишүүдийн тоо шалтгаалдаг. Тухайлбал, 2012 оццсонгуульд ИЗНН нийтсонгогчдын таван хувийн санал авсан учир парламентад хоёр суудалтай болж байсан юм. Атал тус нам нэг ч тойрогт ялапт байгуулаагүй билээ. Эндээс харахад, АН рейтингээ бусад намаас өндөр байна гэж үзсэн учир парламентад олон суудал авах боломжтой гэж тооцож холимог тогтолцоог зүтгүүлж эхэлжээ. Энэ нь гэхдээ АН-ынханд тэмээн дээр ямааны гарз болохыг ч үгүйсгэхгүй улс төрийн нөхцөл байдал үүсээд байгааг бас дурдах хэрэгтэй.

Парламент ээлжит сонгууль бүрийн өмнө Сонгуулийн хуулиа өөрчилдөг буруу жишиг манайд тоггсон. Энэ удаа ч мөн адил дүрэм үйлчилж буй. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “2012-2016 онд холимог, 2016-2020 оны сонгуулийг жижиг можаратор системээр явуулсан. Аль апинд нь давуу болон сул тап бий. Цаашдаа улс орныхоо хөгжлийг харвал жалга довны үзлээр төсвөө 76 хуваадаг гэх шүүмжлэпийг халах ёстой юм шиг. 76 можаритор мөртлөө 26 нь томсгосон 50 нь жижиг можаритар байх нь дээр юм уу гэж харж байгаа. Үүнийг Сонгуулийн хуулиар шийднэ. Төслөө УИХ-д энэ долоо хоногт өргөн мэдүүлнэ. Тэр үеэр УИХ эцэслэн шийднэ” гэлээ.

Эндээс Зөвшилцөх ажлын хэсэг жинхэнэ утгаараа зөвшилцөж чадвал сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь цаг хугацааны асуудал гэж харагдаж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх заалт дэмжигдэх эсэх нь юу л бол. Дургүйд хүчгүй гэгчээр сонгууль ойртсон энэ үед эрх баригчид шийдвэртэй алхам хийж эрсдэл үүрэхгүйгээр тэхий дундуур нь шийдэх бололтой.

С.Батзаяа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.