Угаарын хийд хордсон жирэмсэн эмэгтэй нас баржээ

Аравдугаар сарын 4-нөөс хойш нийт 364 хүн угаарын хийд хордсон байна

Угаарын хийд хордсон гэх шинжтэй иргэд энэ сарын 14-ны 06.00 цагийн байдлаар таван том хүн, дөрвөн хүүхэд байна. Үүний нэг болох БЗД-ийн оршин суугч жирэмсэн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр өглөө үүрээр аав, ээж, охин гурав сайжруулсан түлшний угаарын хийд хордсон гэх шалтгаанаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдэн ирсэн байна. Харамсалтай нь 25 настай гурван сартай жирэмсэн эмэгтэй эмнэлэгт ирсэн даруйдаа нас баржээ. Холбогдох мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Угаарын хийд хордсон гэж хэлэхэд хэцүү. Учир нь түүнтэй хамт байсан аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн байсан’ гэлээ. Аравдугаар сарын 4-нөөс хойш нийт 364 хүн угаарын хийд хордсон бөгөөд холбогдох мэргэжилтнүүд нөхцөл байдлын талаарх мэдээллийг ажлын өдрийн 10.00, 16.00 цагт өгч байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.