Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүд

Улс орон, иргэдийн эрх ашгийг хохироосон хэрэг явдлыг хэдэн өдөртөө ярианы сэдэв болгоод, тэгсхийгээд мартдагаа хэзээ бопих вэ, хэдүүлээ. Буруутай үйлдлийнхээ төлөө улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагч, мэргэжилтэн, компанийн захирал, иргэн гээд хэн ч байлаа гэсэн Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой биш үү.

Улс орон, иргэдийн эрх ашгийг хохироосон хэрэг явдлыг хэдэн өдөртөө ярианы сэдэв болгоод, тэгсхийгээд мартдагаа хэзээ бопих вэ, хэдүүлээ. Хийсэн буруутай үйлдлийнхээ төлөө улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагч, мэргэжилтэн, компанийн захирал, иргэн гээд хэн ч байлаа гэсэн Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой биш үү. Үгүй юмаа гэхэд өөрсдөө хариуцлагаа хүлээдэг, хариуцпагыг нь хүлээлгэдэг, үүнийг нэхдэг нийгмийн тогтопцоог бий болгоё. Иймээс “Үндэсний шуудан” сонин сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүдийг эргэн сануулж байна.

Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэрэг юу болов

Гурван жил гаруйн өмнө шуугиан дэгдээсэн 60 тэрбумын хэргийн үнэн мөнөн одоо хэр нь тодроогүй, хэн нэгэн хариуцлага хүлээлгүй өдийг хүрэв. Хэрэв М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлсөнийг, Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгчийн ажлаа өгснийг эс тооцвол шүү дээ. Гэхдээ эдгээр нь хариуцлагаа хүлээсэн гэхээсээ илүү намын дотоод зөрчил, улс төрийн эрх мэдпийн төлөөх тэмцэл байсан гэвэл зохино.

Үйп явдлыг он цагийн дарааллаар нь эргэн сануулъя. УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу зургадугаар сард иргэн Г.Доржзодов төрийн албыг арилжан, 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан УИХ-ын дарга асан М.Энхболд. нийслэлийн МАН-ын дарга байсан Ц.Сандуй. түүний туслах А.Ганбаатар нарын аудио бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байдаг. Гэхдээ сонгууль дөхсөн учраас үүнийг өрсөлдөгч намын явуулга гэ» харах хүн олон байв. Холбогдох хэд хэдэг хүн хэвлэлийн хурал хийж, үнэн, худап гэ> мэтгэлцэж байгаад хэрэг явдал тэгсхийгэа намжсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмн бичлэг дахиад л олон нийтэд хүрсэн. ТухаР үед МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд н; дэвшсэн М.Энхболдын ялагдап хүлээх бола шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах нь бий.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсан даруйдаа АТГ-ын холбогдох албан тушаалтнуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө сүржин гэгч нь загнаж, хэргийг шалгах явц удаан байгааг шүүмжилсэн. Гэвч удалгүй прокурорын байгууллагаас “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул хэргийг хааж шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэнээр тус хэрэг хууль эрх зүйн талаасаа хаагдсан гэхэд болно.

Харин МАН-ынхан талцан хуваагдсанаар хэргийг дахин сөхөж, өрсөлдөгч намынхан бус нэг намын нөхөд нь болсон явдлыг илчилж эхэлсэн. “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, М.Энхболд даргыг огцруулахаар эрс шулуудав. Энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар санаачилж, МАН-ын Бага хурлын гишүүд төв байрныхаа үүдэнд эсэргүүцлээ илэрхийлж, суулт хүртэл хийсэн. Энэ бүхний эцэст өнгөрсөн нэгдүгээр сард М.Энхболд УИХ- ын даргаасаа чөлөөлөгдсөн юм. Харин дараа сар нь МАН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг тус намаас гаргаснаа мэдэгдлээ. Энэ хугацаанд Ц.Сандуйг эрэн сурвалжлах шийдвэрийгЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргаж амжив.

Эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг ТЕГ-аас өнгөрсөн наймдугаар сард шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Энэ үеэр А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгасан бол иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэх мэдээлэл гарч байв. Ийн есдүгээр сард нийслэлийн Прокурорын газраас 60 тэрбумын хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин энэ сарын 7-нд тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 60 тэрбумын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүх хурлыг аравдугаар сарын 22- нд хийхээр товлоод байна.

Хууль, шүүхийн байгууллага 60 тэрбумын хэргийг бүтэн гурван жил гаруйн хугацаанд шалгасан ч өнөө хэр үр дүнд хүрсэнгүй. Нэг нь эвлүүлэг гэж хаадаг, нөгөө нь эвлүүлэг биш гэж эргэж сэргээчихээд, шалгасан нэрээр гацаадаг байдал дахиад хэдэн жил үргэлжлэхийг таашгүй нь.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэг эцэслэн шийдэгдээгүй

"Өмнөх хэрэг нь шалгагдаж дуусаагүй байхад тэрбээр дахин хүчингийн хэрэгт холбогдон, Э.Амаржаргал гэх бүсгүйг хүчиндсэн гэгдээд байгаа".

2016 оны УИХ-ын сонгуульд хэний ч санаанд багтаагүй залуу сонгогдсон нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан. Гэвч гишүүн маань сонгогдсоныхоо дараа жилээс л хэрэгт холбогдоод эхэлсэн. Тэгэх тэгэхдээ бүр хүчингийн хэрэгт. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард түүнийг 25 настай иргэн Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх мэдээлэл гарсан байдаг. Энэ асуудлыг анх хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа олон нийтэд ил болгож олны анхаарлын төвд оруулсан юм. Гэвч тус мэдээллээс 20 гаруй хоногийн дараа л гишүүн ам нээж, хэрэг үйлдээгүйгээ мэдэгдсэн. Холбогдох байгууллагуудын хэд хэдэн шалгалтаар гишүүнийг хэрэг үйлдээгүй хэмээж байв. Г эвч хэргийн газраас авсан нотлох баримтад хийсэн шинжилгээний хариугаар ДНК түүнийх болох нь эцэслэн тогтоогдсон. Хэдийгээр хууль хяналтын байгууллага Д.Гантулгыг шалгах үүрэг авсан ч түүнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь нөлөөлж, хэргийн үнэн мөнөн тогтоогдохгүй байна хэмээн үзэх хүн цөөнгүй байсан юм. Иймээс түүний өөрийн хүсэлтээр Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг өнгөрсөн оны наймдугаар сард хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар түүнийг гишүүнээс нь чөлөөллөө.

Өмнөх хэрэг нь шалгагдаж дуусаагүй байхад тэрбээр дахин хүчингийн хэрэгт холбогдон, Э.Амаржаргал гэх бүсгүйг хүчиндсэн гэгдээд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал маргааш Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарчээ. Нийслэлийн Прокурорын газраас Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх зүйл заалт буюу хүчиндэх гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдээд байгаа. Шүүхээс Д.Гантулгыг гэм буруутай гэж үзвэл тэрбээр тав хүртэлх жилийн хорих ял эдлэх юм.

Э.Эрдэнэ

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.217.166.6) 2019-10-16 21:43:48
Tumur zam