Ч.Хүрэлбаатарыг концессын гэрээтэй холбоотой хэд хэдэн асуудлаар АТГ-аас шалгаж байна

Ч.Хүрэлбаатарт холбогдох концессын болон уурхайн лиценз зарсан хэргүүд мөрдөн байцаалтын шатандаа үргэлжилж байхад 2020 оны төсвөөс өөрийн тойрогтоо дахин концесс нэрээр 130 тэрбумыг төсвөөс авахаар болжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Увс аймгийн нутагт байрлах Хотгор шанагын уурхай, уурхайн хувьцаа эзэмшигчдийг хоорондоо хувьцаагаа худалдсан гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-аас шалгаж байгаа. Энэ хэрэг эцэслэгдээгүй байхад концессын гэрээтэй холбоотой хэд хэдэн ноцтой асуудлаар АТГ дахин шалгаж эхэлжээ гэх мэдээлпийг баттай эх сурвалж өгч байна. Тойрогтоо сонгуулийн төсөв хуваариллаа гэх шүүмжлэлд өртөөд байгаа Ч.Хүрэлбаатарт холбогдох концессын болон уурхайн лиценз зарсан хэргүүд мөрдөн байцаалтын шатандаа үргэлжилж байхад 2020 оны төсвөөс өөрийн тойрогтоо дахин концесс нэрээр 130 тэрбумыг төсвөөс авахаар болжээ. Концессын гэрээгээр хэмээн 2020 оны төсвөөс гаргуулах 130 тэрбумаар “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас, Зүүн хаяа чиглалийн 135.5 км хатуу хучилттай авто замын ажил”-ыг эхлүүлэх гэнэ. Жил бүрийн төсвөөс Сангийн сайдынхаа эрх үүргийг хэтрүүлэн концесс завшиж сурсан Ч.Хүрэлбаатарт холбогдох шалгалтыг ийнхүү АТГ-аас эхлүүлсэн гэх мэдээлэл байна.

М.Атар

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хууль (176.59.51.201) 2019-10-22 00:52:41
Зөв