Автобусны картыг утсаараа шалгаж, цэнэглэх боломжтой боллоо

Арваннэгдүгээр сард U-Money.mn-ий мобайл хувилбар буюу аппликейшнг ашиглалтад оруулах аж. Ингэснээр картын үлдэгдлээ утсаараа шалгаж, цэнэглэх боломжтой болох юм байна.

"U-Money" ухаалаг картад шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа талаар "U-Money" смарт карт компаниас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ.

U-Money.mn вэб сайтыг ашиглалтад оруулсан байна. Тус вэб сайт руу орж өөрийн ашиглаж буй "U-Money" картын 16 оронтой кодыг оруулснаар тухайн картын үлдэгдэл болон хэзээ ямар автобусанд, хаанаас суусан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. Мөн нийтийн тээврийн чиглэл болон таны суух автобус яг хаана яваа зэрэг мэдээллийг авах боломжтой юм байна.

Түүнчлэн хот хоорондын автобусны цагийн хувиар, нислэгийн цагийн хуваарийг харах боломжтой юм байна.

Үйл ажиллагааг нь улам өргөжүүлж арваннэгдүгээр сард U-Money.mn-ий мобайл хувилбар буюу аппликейшнг ашиглалтад оруулах аж. Ингэснээр картын үлдэгдлээ утсаараа шалгаж, цэнэглэх боломжтой болох юм байна.

Мөн "U-Money" смарт карт компаниас оюутан залуусын дунд видео контентын “U can change” уралдааныг зарласан. Тус уралдаанд оролцохыг хүссэн залуус тус компанийн байранд ирж бүртгүүлэх шаардлагатай аж. Ялагчийг гурван сая төгрөг, хоёрдугаар байрыг нэг сая, гуравдугаар байрт шалгарсан бол 500 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.

Гэрээт цэгийн үйлчилгээг сайжруулах үүднээс банкны пост машинаар цэнэглэх боломжтой болгох аж. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас туршилтын журмаар нэвтрүүлэх юм байна. Ингэснээр смарт карт цэнэглэх цэгийг 1500-гаар нэмэгдүүлэх юм байна.

U-Money аппликэйшныг сайжруулж, дүрсээр ангилан ялган, хэдэн минутын дараа тухайн автобусны буудал дээр ирэхийг харуулдаг болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.