1000 ширхэг компьютер, 10 000 сим карт бүхий смарт гар утаснууд зэргийг хурааж, 500 гаруй БНХАУ-ын иргэдийг саатуулан баривчилжээ

Дээрх хятад иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас урьд шөнө буюу аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө баривчилсан байна. Ийнхүү хууль хяналтын байгууллагаас нийтдээ 750 гаруй хятад иргэнийг баривчилжээ. 

Цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллага хамтран баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. 

Дээрх хятад иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас урьд шөнө буюу аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө баривчилсан байна. Ийнхүү хууль хяналтын байгууллагаас нийтдээ 750 гаруй хятад иргэнийг баривчилжээ. 

Эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ. 

Бидэнд олдсон мэдээллээр эдгээр хятад иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргуулж байсан аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.