Ерөнхийлөгчийн зарлигаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөллөө

бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас 4 сарын өмнө чөлөөлсөн төдийгүй П.Батсайхан, О.Зандраа нар 1957 онд төрсөн, 62 настай байхад ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 63 нас хүрсэн байхад чөлөөлөөгүй байна хэмээх шүүмжлэл ч дагуулж байв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

Мөн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай” зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.

ШЕЗ нь таван гишүүнтэй, шүүхийн захиргааны дээд байгууллага бөгөөд таван гишүүнийг манай улсын шат шатны хуулийн таван өөр байгууллагаас нэр дэвшүүлдэг.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Монголын хуульчдын холбоо болон анхан, дунд, дээд шатны шүүх тус бүр нэг нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгон, Ерөнхийлөгч баталдаг байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны нэгдүгээр сард зарлиг гарган, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр ШЕЗ-ийн гишүүн П.Батсайхан, О.Зандраа нарыг ШЕЗ-ийн гишүүнээс чөлөөлжээ. Тэднийг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас 4 сарын өмнө чөлөөлсөн төдийгүй П.Батсайхан, О.Зандраа нар 1957 онд төрсөн, 62 настай байхад ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 63 нас хүрсэн байхад чөлөөлөөгүй байна хэмээх шүүмжлэл ч дагуулж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.