Д.Тогтохсүрэн: Нийслэлийн төсвийг нэмэхээр болсон

Бүлгийн хурлаар зарим оронд суух Элчин сайдуудын томилгоог зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцээд дэмжжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэг бэлтгэж байгаа талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ. Уг ажлын хэсгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж буй юм. Тэрбээр “Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, олон саналыг авч хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан төсөлд ажлын хэсэг ажиллаад хэд хэдэн саналыг боловсруулсан. Төсвийн
тухай хуулиар орлого, зарлага нэмэхийг хориглосон. Зөвхөн тодорхой тооны зарлага нэмэгдүүлж, мөн тоогоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрхтэй. Нийт дүнгээр нь багцлаад хэлвэл 250 тэрбум төгрөгийн зардал бууруулж, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр боловсруулж, бүлэгт танилцуулсан. Үүнээс хэд хэдэн томоохон салбарт анхаарч байгаа асуудал бий. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт анхаарап хандуулж байна. Тухайлбал, төвийн томоохон
эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд нэлээд анхаарсан. Боловсролын салбарт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан. Иймээс нийслэлд зургаан дунд сургууль шинээр барихаар байгаа. Мөн Улаанбаатарт зам тээвэр, хот байгуулалтын чиглэлээр тулгамдаж буй олон асуудал байна. Тэр чиглэгщ хөрөнгө оруулалтыг эргэж харах нь зөв гэж үзсэн. Энэ мэтчилэн 250 тэрбум төгрөгийн зарлага бууруулж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх асуудал байна гэж ажлын хэсэг үзсэн. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцэж дэмжээд цаашид Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзлээ” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Төсвийн зардлыг бууруулахдаа аль салбараас хасах боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Төсвийн зарим хөрөнгө оруулалтыг хасч байгаа. Санхүүжилтийн дүнг бууруулж, он дамжуулж байгаа ажлууд ч бий.

-Аймгуудын хөрөнгө оруулалт их, бага байна гэх маргаан бий.
Зарим аймгийн төсвийг бууруулах талаар яригдсан уу?

-Хэнтий аймгийн төсөв нэмэгдсэн гурван үндсэн шалтгаан байгаа юм байна. Тэнд аялал жуулчлалын Хэнтий-Дадал, Бэрх, Бор-Өндөр чиглэлийн автозамын ажил хийхэд хөрөнгө оруулалт өндөр гарч байгаа. Монгол Улс аялал жуулчлалын шинэ бүсийг нээх, дэд бүтцийг бий болгох чиглэл гаргасан.

-АМНАТ-тай холбоотой Цэцийн дүгнэлт гарсан. Үүнийг бүлэг хэлэлцсэн үү?

-Өнгөрсөн долоо хоногт АМНАТ-тэй холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж Эдийн засаг, Төвийн байнгын хорооныхон ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмапын нөөц ашигласны төлбөрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ингээд хуулийн төслийн өөрчлөлтийг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.