Баяртсайхан: Би хариуцлага хүлээнэ гэхдээ ярих зүйлийнхээ аравхан хувийг л хэлж байна

Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны протоколыг хүргэе.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “УИХ-ын хуралд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан учраас энэ хүмүүстэй хариуцлага ярьж байна” хэмээн хуралдааны эхэнд танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: АМНАТ-ын асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар оруулах боломж байгаагүй юу.

УИХ-ын дарга Г.Занданшатар:Таныг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд хэлэлцэх эсэхийг нь дэмжээд явсан юм билээ. Одоо рояалтитэй холбоотой асуудлаар Эдийн засаг, төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч ажиллана.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор энэ хоёр хүнд хариуцлага тооцоод өнгөрч байгаа юм уу. Яг үнэндээ гүйцэтгэх засаглалын хариуцлагагүй байдал энэ жагсаалтад ороход түлхэц болсон. Холбогдох сайд нар хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн энэ хоёр хүн биш шүү. Олон улсын жишиг ч ийм байдаг. Орны хүмүүс нь ямар хүн байна вэ. Дээрдүүлэх гээд дордуулдаг тохиолдол бий шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Н.Баяртсайхан ерөнхийлөгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтээ өгөөгүй. Нээлттэй захидал илгээж УИХ-ын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдгээ хариуцлага хүлээхэд бэяэн гэдгээ захидалдаа мэдэгдсэн. Гагцхүүэнэ хүнд үед зугатаж байгаа юм шиг өргөдөл өгөх нь зохимжгүй байна гэдгээ ч хэлсэн. Дараагийн хүний асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, мэргэжлийн ур чадвартай, хүнд нөхцөл байдлаас гарах чадвар бүхий хүнийг томилох шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Уг нь СЗХ-ны дарга нь энд ирээд ажлаа тайлагнах хэрэггэй байлаа. Харанхуй хүний хувь заяаг шийдчихлээ. Бидэнд буруу жишигт тогтож байна. УИХ-ын дарга эсвэл хэн нэгэнд нээлттэй захидал биччихвэл огцруулчихдаг болох уу. Н.Баяртсайхан захидалдаа ийм ийм сайн зүйл би хийсэн. Надад огцрох шаардлага байхгүй. Гэхдээ та нар огцруулах гэж байгаа бол огцоръё доо гэж л бичсэн байна лээ. Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн банктай холбоотой асуудал байгаа л байх. Бид Төв банкны тухай хуулийг баталж, хамтын удирдлагын тогтолцоог бий болгосон. Монголбанкны аливаа шийдвэр удирпах зөвлөлийн шийдвэр байна гээд хуульчилчихсан. Н.Баяртсайхан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй, хамтын удирдлага хэрэгжүүлэх газар хуулиар хариуцлага хүлээх ёстой, хамтын шийдвэрийнхээ төлөө. Баяртсайхан хуулиараа өргөдлөө өгөөгүй. Гэтэл УИХ-ын дарга нь хариуцлага алдсан, өргөдлөө надад хэвлэлээр өгсөн гэж болох юм уу. Хуулийн дагуу шийдэх ёстой. Арван хэдүүлээ суугаад харанхуй кноп дардаг бол зарчмын хувьд буруу. Банк санхүүгийн байгууллагын улсуудад хариуцлага тооцдог юм байж, саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын буруу гэж гарсан. Засгийн газраас өнөөдөр нэг ч хүн алга. Засгийн газарт хариуцлага тооцох уу үгүй юу. Чих зөөлөнтэй хүмүүст нь хариуцлага тооцоод байх юм. Ийм асуудалд хариуцлага тооцоод байвал төрийн тоггвортой байдал байхгүй болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эрдэнэбат гишүүний санаа зовнилыг гүнээ ойлгож байна. Хамгийн түрүүнд Монголбанкны ерөнхийлөгч СЗХ-ны даргыг чөлөөлөх шаардлагыг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат надад бичгээр ирүүлж байсан. Бичиг нь ч байна. Хууль ном журмынхаа дагуу асуудал шийдэгдээд явж байгаа. Би танилцуулгадаа дурдсан, анзаарсан бол Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд та бүхэн хангалтгүй гэж дүгнэсэн. Банк, санхүүгийн орчинд шинэчлэл шаардлагатай гэж үзэж байна. Иймээс энэ саналыг оруулж ирсэн. Харин Монголбанкны Ерөнхийлөгч нээлттэй захидалдаа ажлынхаа үр дүнгүүдийг тайлагнасан. Тиймээс хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын дэргэдэх байгууллага болохоос УИХ-ын даргын дэргэдэх байгууллага биш. Дарга өөрийнхөө бодлоор асуудлыг оруулж ирж байна. Та УИХ-ын даргын хувьд саарал жагсаалтад яагаад орсон, хэн оруулав гээд асуудпыг яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ. Болохгүй байгаагаа яаж засъя гэж дүгнэж байгаа юм бэ. Саарал жагсаалтад оруулахгүй байх талаар Ц.Нямдорж сайд яагаад ажиллаагүй юм бэ. Монголбанкны Ерөнхийлөгч саарал жагсаалтад оруулахгүй байх талаар юу хийсэн, юуг хийж чадаагүйг асуумаар байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол Улс 2004 онд ФАТФ-д элссэн. 2017 оны долдугаар сард манай улсыг саарал жагсаалтад орох эрсдэл үүссэнийг мэдэгдэж, даалгавар өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх гэж чадах ядахаараа хичээн ажилласан. 2017 онд Монгол Улсын 40 үзүүлэлтийн тал нь хангалтгүй байсан бол 2019 онд техникийн талын үзүүлэлтүүдээ өөд нь татсан гэсэн хариу гарсан. Нэг ёсондоо энэ даалгаврыг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Ажилласны үр дүн ч гарсан. Үр дүнгийн үзүүлэлтийн хэрэгжилтээр долоо нь хангалттай гарч дөрвөн үзүүлэлт анхаарлын тэмдэгтэй хэвээр үлдсэн. Намайг ажил авахаас өмнө шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүгд муу байсан. Харин бид долоо дээр нь сайн үнэлгээ авсан.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Саарал жагсаалт гэхээр Төв банкны үүрэг юм шиг ойлгож эхэлсэн. Цаашдаа мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулна гэвэл тогтолцооны хувьд ажиллах ёстой.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Энэ Монгол Улсын ирээдүйн хувь заяанд хэрэггэй. Би хариуцлагаа хүлээнэ, зугтаж алга болохгүй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна. Улс төр, гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйл байна. Энэ бол ганц байгууллагын биш тогтолцооны асуудал. Намайг ажлаа авахад Монгол Улсын валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад валютын нөөц бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд байсан. Алдагдлыг бууруулахгүйгээр банк тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй. Энэ чиглэлд анхаарч, дорвитой өөрчлөлт хийж, алдагдлын хэмжээг хоёр дахин буурууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Бүх зүйлийг тогтолцоо руу чихэж болохгүй. Би ч бас ярих зүйлийнхээ тавхан хувийг ярьж байна. ФАТФ чинь бүгдийг харж байдаг юм билээ. Хар жагсаалтад яаж орохгүй байх вэ гэдгээ ярилцах ёстой. Шинэчлэлт өөрчлөлт шаардлагатай. Гишүүд ийн үг хэлж, асуулт тодруулга авсны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжпээ. СЗХ-ны дарга С.Даваасүрэн Байнгын хорооны хуралд ирээгүй юм. 

С.Заяа

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.