Амташсан хэрээ 13 дахина гэгчээр хор долоосон бизнесийнхэн төрд гарахаар санаархаж байна

Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаад үзсэн, зайрмагны цехийн эзэн төрийн мөнгийг хэрхэн хулгай хийж болдогийг сайтар ойлгож авсан нь лавтай.

Гэнэт юу болов гэмээр нэг компани иргэдэд учир зүггүй гурил, будаа, тос, гоймон тарааж байна гэнэ. Нууцаар, үнэгүй тарааж байна гэнэ. Гэрт нь оруулж өгч байна гэнэ. Нэртэйгээр нь гэрт нь ороод хоолыг нь хийгээд өгчихөөсэй билээ. Үнэгүй юм гэж хаана ч байхгүй гэдгийг эрх биш бид мэдэхтэйгээ болсон. Тэд ямар нэгэн байдлаар хариу нэхэж л таараа. Харин тэр нь юу байх бол.

Сайны хажуугаар саар гэгчээр Монгол улс Саарал жагсаалтад орчихлоо. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын энэ удаагийн зөвлөмжид Монгол улсад мөнгө угаах гэмт хэрэг газар авч байгаа тухай илүүтэйгээр онцолсон. Саарал жагсаалт нь Хар жагсаалтад орох гэж байгааг сануулж буй анхааруулга гэдгийг ч бид сайтар ойлгож авлаа. Гэхдээ мөнгө угаана гэдэг чинь юусан билээ. Хаана байгаа хэний мөнгийг хэн яаж угаагаад байгаа юм бол. Бодох л асуудал.

2012-2016 онд Монгол Улсын Засгийн газар гадаад эх үүсвэрээс асар их хэмжээний мөнгийг “БОНД” нэрээр татан төвлөрүүлж, ямар ч эдийн засгийн үр өгөөжгүй төслүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан тараасан. Тэдгээр зээлүүдийн дийлэнх нь эргэн төлөгдөх боломжгүй болчихоод байгаа. 2016 оны намар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар 1.3 “ИХ НАЯД” төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ их мөнгө хэний гараар хаашаа ороод шингэчихэв гэсэн асуулт урган гарах нь зүйн хэрэг.

Сүүлийн үед Шударга бусын хонгил, МАНАН бүлэглэл гэх цуврал лекц уншиж харагдах болсон Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийгөө өндөг шиг өөгүй болгож, бусдад бурууг тохож суугаа. Гэвч “Чингис”, “Самурай” бондын мөнгө Н.Алтанхуягын гарын салаагаар урсаж алга болсон гэх. Хэрэгжүүлэхээр бэлдсэн нэг ч төсөл “ТЭЗҮ” байхгүйгээр “Чингис” бонд гээчийг оруулж ирэн баруун солгойгүй цацсаныг бид бүгд мэднэ. Хүргэн Дэнзэн, зөвлөх Ганхуягын гэх хэргүүд дуулиан тарьж байсан хэдий ч хөшигний ард Ерөнхий сайд маань яг өөрийн хамаарал бүхий нэгэн компанийг “под” хийтэл нь өөд нь татсан тухай ч улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд болсон даруйдаа нэгэн жижигхэн зайрмагны цехийн эзэн, нутгын дүүгээ эдийн засгийн зөвлөхөөрөө авч ажиллуулсан. Гэтэл тэр жижиг зайрмагны цех гуравхан жилийн дотор 100 сая ам.долларын төсөл хэрэгжүүлдэг том компани болж хувирсан аж. Н.Алтанхуяг нь өөрийн ангийн найз О.Сайнбуянг “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилж, түүний төрсөн дүү “ТЭСО” компанийн захирал О.Цогтгэрэлийг өөрийнхөө зөвлөхөөр томилсон тухай энд ярьж байна.  

“ТЭСО” компани сүүний үйлдвэр барих нэрээр “Чингис” бондоос таван тэрбум төгрөг авсан байдаг. Үүнээс харахад О.Цогтгэрэл гэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн компанидаа давуу байдал үүсгэн зээл авсан бололтой. Мөн СХД-ийн нутаг дэвсгэрт орших хуучнаар тоосгоны үйлдвэрийн газрыг авлигийн шан харамжиндаа авсан гэх хардлага байдаг. Тухайлбал Эрэлийн Эрдэнэбат гэгчид тухайн үедээ 14сая долларын Хөгжлийн банкны зээл өгснийхөө шан харамжинд тус газрыг авсан гэх бөгөөд улмаар Содон хороолол хэмээх 100 сая доллар буюу тухайн үеийн ханшаар 200 гаран тэрбум төгрөгний өртөгтэй төслийг хэрэгжүүлсэн байдаг. Зайрмаг зардаг компани хаанаас энэ их мөнгийг гаргаж ирэв гэсэн асуулт урган гарна. Мэдээж уран яруу тайлбарлах нь дамжиггүй. Гэвч цаг хугацаа үйл явдлын уялдаа холбоо бүгдийг илэхнээ харуулж байна. Зайрмаг зардаг байсан компани яаж гэнэтхэн 100 сая долларын төсөл хэрэгжүүлж эхлэв?

Түүнчлэн тус компани “Хан Уул” дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6.4 га талбай дээр “Sky Garden” гэх тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа. Энэ төсөлд АН-ын зарим улстөрчид хөрөнгө оруулсан гэх хардлага явдаг. Тухайлбал дөрвөн сая ам.долларыг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал  Т.Ганболдоос авсан гэх хэрэгт холбогдсон Монгол Улсын ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын нэр ч дуулдаж байгаа юм. Мөн газрын эзэмшлийг хэнээс хэрхэн шилжүүлж авсан нь ч бас маапаантай гэх  дам яриа байдаг.

Энэ мэтчилэн улс төрчдийн хулгайн бохир мөнгийг угаадаг тогтолцоо газар аваад байгаа нь нууц биш юм. Мэдсээр, харсаар байгаад улсаа хорлож, санаатайгаар Саарал жагсаалт гээчид оруулсан хүмүүстэй хариуцлага тооцох цаг ирэх биз ээ.

Хэрэв зээ, дээрх үнэн бол Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаад үзсэн, зайрмагны цехийн эзэн төрийн мөнгийг хэрхэн хулгай хийж болдогийг сайтар ойлгож авсан нь лавтай. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр хор долоосон бизнесийнхэн төрд гарахаар санаархаж буй нь ч дамжиггүй биз. Сонгууль угтан тойргоо усалж үнэгүй хүнс тарааж байгаа нь ч ийм учиртай гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж буй юм. Монгол Улс Хойд Солонгос шиг өлсгөлөнд нэрвэгдчихсэн үү гэвэл ҮГҮЙ. Үнэгүй хүнс тарааж байгаа үйлдэл нь Улс эх орон, иргэд сонгогчдыг арай дорд үзэж басамжлаад байна уу гэлтэй.

О.Цогтгэрэл улстөр гэдэг тоглоомонд балчирдана гэдгээ 2016 оны сонгуулиар баталсан. Юу вэ гэвэл тэрээр нэг тойрогт өрсөлдөх хүнээ /одоогийн сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг/ өөрийн ажлын оффис дотроос гүтгэн доромжилсон нь фактаар нотлогдсон байдаг. “Ийм хар аргаар улс төрд орж ирэх гэж байгаа бол миний дүү том алдаж байна шүү” гэж өрсөлдөгч нь түүнд сануулж байсан удаатай.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл: (67)
Таны IP: (3.228.11.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(64.119.22.156) 2019-12-09 12:17:30
ЖДҮ-чин Нямбаатарын сайт шүү
(202.126.89.219) 2019-11-22 22:08:32
Зээлээ зөв зарцуулж зайрмагны цекээс хэдэн тэр бумын төсөл хэрэгжүүлдэг грүп болсон нь удирдлагынхан хир боловсролтой ажилч хичээнгүйг харуулж байгаам бусуу
Зочин (66.181.181.40) 2019-11-17 22:36:00
Нээрээ 2016 оны сонгуулиар ялагчаад сонгуульд явуулчаад мөнгөө өгөхгүй алга болдог одоо их хуралд гараад улсын мөнгө идэх гэж байгаа бололтой нээрээ хулих гарууд юм
Zochjn (66.181.181.40) 2019-11-17 22:30:16
Нээрээ их ажилсаг хүмүүс шүү гэхэдээ өөрийн ойр дотны хүмүүсээс тусламж авч хөл дээрээ тогтсон гэж сонсон юм
(192.82.78.142) 2019-11-14 11:47:21
ingej mungu ugaadiin biivii
0 1 Хариулах
Bayraa (66.181.161.17) 2019-11-14 11:47:21
Altan huygiig sain shalgah heregtei Ebeegiin neg gar l gesen vg bulhaigaa nuuh gel sambar deer hicheel zaagal bgaa bhgvi yu Tesog in boos daanch tom bsiimaa Bondni mongo bol mongoliin ediin zasagt mash tom daramt bolno
зочин (202.9.42.168) 2019-11-13 22:08:26
Төрийн албанд улстөрчдийн цүнх баригчдыг эрээ цээргүй байршуулах ажил Ялтанхуягаас эхтэй. Ах дүү, найз нөхдөө гудамжнаас чинрч авчран их бага гэлгүй эрээ цээргүй ичиж зовохгүй илэж ууж байгаад баригдаж шившгээ дэлгэсэн. Одоо баригдсандаа бачуураад өс хонзондоо шатаж яваа хүн.
Зочин (66.181.178.31) 2019-11-13 20:36:59
Гэнэтхэн л томорцон юмёстой зайрмаг Хийдэг цех байсан гэнт баяжих насанд цөвтэй гэнт идэх гэдсэнд цөвтэй гэдэгсэн
0 3 Хариулах
Зочин (66.181.181.40) 2019-11-13 20:36:59
Оа ьо
jnjgfb (66.181.181.40) 2019-11-13 20:36:59
hbhybm
(66.181.181.40) 2019-11-13 20:36:59
Тхиьр
Zochin (202.9.43.185) 2019-11-13 20:24:33
Zairmagnii tsehiin darga Altanhuyagiin tuslamjaar gar hul bolj garch irsen ni oilgomjtoi bolloo
Монгол (150.129.142.150) 2019-11-13 17:40:19
Өгсөнииг нь аваад өөрииг нь мартчих.өнгөрснөө бид мартаагүй .төрөөс хулгайлсанаа л тарааж яваа даа.тараасныгаа нугалж авна гээд л тооцож суугаа байх шүү. . . .
(202.126.88.203) 2019-11-13 17:22:12
Тэсог дэмждэг. Хөдөлмөрлөж бүтээж байгаа хүн өөр шүү. Концепчид оффшорчдоос өөр.
Зараа (64.119.16.101) 2019-11-13 16:38:48
СОДОН ХОРООЛОЛ БАС АЛТАНХУЯГИЙН ХӨРӨНГӨӨР БОССОН БИЛЭЭ
Цолмон (202.126.88.135) 2019-11-13 15:45:23
Захиалгат бичлэг эхэлжээ. Өт ч биендээ хүрэхэд атирдаг.
(202.126.88.163) 2019-11-13 15:39:27
vnegvi bol avaal bai.odoo arai iim xvmvvst sanalaa ogox xvn bxgvi blgvi de
Irgen (202.126.88.211) 2019-11-13 15:23:13
Tsogtgereltei 1 toirogt orsoldoh gej bui MANgar nohoriin ertnees shidej bui chuluu bololtoi. Hiij buteej bui negniigee togoonii erool ruu tataj changaadgaa bolih heregtei te! Mongolchuud aa... gej
(182.160.2.42) 2019-11-13 14:42:13
Hurgen Denzengee idesh ruu daguulj iree biz dee.
(64.119.25.209) 2019-11-13 14:21:56
Алтан хуяг сайн жүжигчин.Бас сайн найруулагч.Хирийн хүний толгойг эргүүлж дөнгөнө.Маш ухаалаг бас зальтай.Тэр "том" мөнгийг төсөл хэлбэрээр үрэн таран хийж ард түмнийг хохироохын дээдээр хохироочихоод юу ч болоогүй нь өөрийнх нь аргатайнх.
(202.55.188.93) 2019-11-13 14:14:03
Zaaval tiishee ochij hulgai hiij yah gedeg bnaa. Ugaasaa hulgaich bish l yum bol sonin l yum
(202.55.188.93) 2019-11-13 14:12:13
Chingis Samurai bondiig nohoin zamaar oruulsan hun bol yah argagui Altanhuyag
алтанхуяг (202.126.88.216) 2019-11-13 13:02:53
ЁС бсан алтантуяагийн гар хөл учраас л зайрмагны босс маань,Зайсангийн боос болчихоод бна даа. Шалгавал бөөн но бгаа шүү.
Zochn (139.5.217.44) 2019-11-13 12:09:18
Altanhuyg simshigiin hun jinhen manan chn uuruu bhgui yu
zochin (203.91.116.154) 2019-11-13 09:35:16
daanchi ih mungutei baisan um aa. Bondnii mungu ylsiin munguur tyilj baisan um bnshdee. ylsiin mungu ard tvmnii mungu shvvdee
Зочин (66.181.188.151) 2019-11-12 12:10:10
Хийж бүтээж байгаа баялаг бүтээгчидээ гүтгэж харлуулж худлаа мэдээлэл тавьж байхаар ил тод шалгуулаад үнэн зөвийг нь харуулаад дэмжээд өгмөөр юм. Төрөөс төрсөн тэрбумтан баялаг бүтээгч үндэсний кампани 2 ыг заагтайхан оролдоорой доо.
Зочин (202.21.117.254) 2019-11-12 09:46:13
Алтанхуяг жүжгээ зогсоо. Ард иргэдийг битгий доромжлоод бай. нэг удаа та нар өндөг идэж тансагладагаа зогсоо гэж хуцаж бсан шүү
(159.203.15.7) 2019-11-12 01:42:12
4 жилд ганц удаа олдох эрхээ эдлэхдээ тархиа ажлуулбал бидний амьдрал арай гайгүй болох байх даа, ходоодоороо өгнө ч гэж одоо байхгүй байлгүй дээ
(108.170.8.156) 2019-11-12 01:31:32
Элбэгдорж чинь харин эрийн хуйх юм даа, энэ муу алиа салбадай шиг салбаганхгүй бороонд цээжээ угаагаал зогсож байна лээ шд
(162.243.163.100) 2019-11-12 01:25:17
овоо юмуу гэж боддог байсан чинь бас нэг дугуй нь байсан юм уу
(172.86.64.8) 2019-11-12 01:21:51
Яг голыг нь олоод бичсэн бна
(159.203.97.205) 2019-11-12 01:20:29
ТЭСО ноотой шүү, хөдөөний улаан хацарт бацаан ёстой харагдаач
(162.243.83.142) 2019-11-12 01:18:44
ҮЙлдвэрийнхээ бараанк хог хаягдалыг тарааж байгаа нь ойлгомжтой, ингэж артөмнийг доромжлохгүй ээ
(162.243.163.144) 2019-11-12 01:16:29
АН суудал авах юм уу дөө
(162.243.163.178) 2019-11-12 01:13:25
Manaihan iim buruu argaasaa hezee salah yum be, odoo songuul' bolohoor tsartsaa nuulgene mongo taraana, hamag bolohgwi yumnuudiig hiine dee
(198.15.118.141) 2019-11-12 01:11:34
heden kg mah ogchihguin bh daa
(198.15.118.141) 2019-11-12 01:10:54
Haana taraagaad bgaan be, ochij avya
(159.89.183.208) 2019-11-12 01:08:03
Сайнбуян Эрдэнэс МОнголд очоод 51 хүний 49-ийг Увсын хүмүүс авсан, Алтанхуягын унасан гол шалтгаан нь бялуугаа тэнцвэртэй хууваахгүй, бугдийг Увсынханд өгсөн явдал ш дээ, гох ь н;
(159.89.183.208) 2019-11-12 01:02:34
Энэ комент бичиж байгаа хүмүүсийг харахад манайхны боловсролын түвшин ямар байна гэдгийг харж болно, ядаж кирилээрээ алдаагүй бичээд сурчдаг болоосой
0 3 Хариулах
Ч.Мандах (202.126.88.36) 2019-11-12 01:02:34
кириллээрээ гэж 2 "л"-тэй бичнэ.
Мандах (202.126.88.36) 2019-11-12 01:02:34
"...болно" гээд ѳгүүлбэр дуусаж буй тул цэг тавиад дараачийн ѳгүүлбэрийн үгний эхний үсгийг томоор бичнэ.
өөрийгөө хичээ. сурчдаг гэж үг байхгүй СУРЧИХДАГ гэж бичдэг юм ир мэдэгч гуай (64.119.23.155) 2019-11-12 01:02:34
Өөрийгй л хичээ сурчдаг гэдэг үг байхгүй СУРЧИХДАГ гэж бичдэг юм худлаа банди минь
(107.170.248.243) 2019-11-12 00:59:14
Nyamdorj Altanhuyag Dorligjav guravt nam gej baihgui UVS l gej bgaa
(167.99.160.195) 2019-11-12 00:58:05
Altanhuyag uuriigoo undug shig uugui l geed baigaa, haragdaach
(167.99.160.195) 2019-11-12 00:58:05
Altanhuyag uuriigoo undug shig uugui l geed baigaa, haragdaach
Irgen (122.201.21.124) 2019-11-11 23:05:26
Teso companii zahiral uvsiin gar shde.buh ah duugee companda bugdiine avtsan.zevuun gar bdag gesn.bas songuuld ursulduh gej bga suragtai.
1 1 Хариулах
(202.126.89.165) 2019-11-11 23:05:26
Увсых байхаар яаады 1500 ажилтан ажилуулаад тэжээгээд болжл байна 1500 хүний жнь: 1 хүний ам бүл хэд байхав тооцоод үз битгий хүний мууд дурлаад бай чи ёстой ариун цагаан хѳдѳлмѳрѳѳрѳй шүү
зочин (202.9.43.72) 2019-11-11 23:02:55
Алтанхуяг ямарч бодлогогүй, тооцоо судалгаагүйгээр өндөр хүүтэй бонд гаргаж, намынхантайгаа хийлж хуйвалдан завшсаныхаа төлөө шоронд орох ч багадна. Энэ өр 2020 оноос эхлэн монголыг сүйрүүлнэ!
Зочин (202.21.108.252) 2019-11-11 21:39:51
Алтанхуяг арай ч ингэх хүн биш.Доош хийх гэж мөн их оролдож байхым . Ард түмэн бүгдээрээ мэднэ.Алтан хуяг бол агуй хүн
2 2 Хариулах
(104.131.206.9) 2019-11-11 21:39:51
Агуйд амьдардаг алмас юм уу ? :)))
(43.242.243.211) 2019-11-11 21:39:51
Агуйд амьдардгаа?
(192.82.70.3) 2019-11-11 21:28:02
Neeren zairmagnii Tsehed mash ih hemjeenii mungu ugluu geed yarigdaj l baisan
Зочин (202.55.188.81) 2019-11-11 21:21:04
Тараасан хүнс нь дан үйлдвэрийн баранк биз. Иймхэн зүйлд хууртаж саналаа худалдахгүй шүү ард түмэн минь
Zochin (202.126.89.125) 2019-11-11 21:08:44
Hen uund hyanalt tabihiun be...hen ch hyanalt tabij chadahgui sh dee...aabsan ail urhuud ni deeguuree uchnuun.terbymaar ni idej bhad bidni enw neg 5kg gyril 1shirheg 9 tos 5kg tsagaan bydaa bol wy ch bish ee... uur zunduu wym uguh estoi gesen huleeleltei bdiim bna lee...teriug ni humuus ashiglaad httchin hybtsas hurtel taraagaad bgam.daa...wy ch geheb dee...teriugwe tegeed zugeer uguhgui namaig demheerei 20oni songyylid bi debshine geed zarlaad yabdag gesen shuu...ene bol buur barimttai...bas Orosin hil oirhon bolohoor Darhanihanig Ylaan uud ryy ih abch yabdag...Songyylid sain ajillaarai geed...abaachaad wy yaridag ni oilgomjtoi shuu dee. Tegeheer ene 20 oni songyyli yamarshtthan boloh ni oilgomjtoi l bolood bgam daa
Zochin (202.126.89.125) 2019-11-11 21:00:46
Bas ubul tsagaan saraar yytsnuh ni orond uhrin ubchuu ugch bagin idebhitei irgeded sgatahynu limit olgodog gesen taria ch yabj l baidiim..tegeheer ene 20oni songtyli shydarga yabagdana gehed ih hetsuu sanagdaad bgam daa....
Zochin (202.126.89.125) 2019-11-11 20:58:36
5kg gyril 1 shirgeg 9 tos 5kg tsagaan bydaa bol ger horoollin ail urhuuded amijirgaand ni ih nemer boldog gej yarij bna lee absan humuus ni
0 1 Хариулах
би гөлөг (122.201.21.219) 2019-11-11 20:58:36
баярлаж талархсан хүмүүсийг овог нэртэй нь, гурил будаа тараасан он сартай нь хэлчих. түмэн олон үнэмшинэ. мэдээж хоосон зүйл учир чадахгүй. бодитой юманд иргэд үнэмшинэ.
Zochin (202.126.89.125) 2019-11-11 20:57:04
songogchid hodoodooroo sanal aa uguh bh oo.Manai darhani ger horoolliin ail urhuuded MAN.aas farsan ih hyrlun gishuud ail bolgond 5kg 1sh esin tos 5kg bydaag bagin zasag darga ITH.n tuluulugch nartaigaa nuileed taraagaad barag 4 jil bolj bna oo.
0 1 Хариулах
хуцаа (122.201.21.219) 2019-11-11 20:57:04
худлаа бүү ярь. хөлсний троллууд бичиж байна. дарханы гишүүн баттөмөр шиг тойрогтоо юм хийсэн гишүүнийг нэртэй нь, хийсэн ажилтай нь, иргэдийн дунд байж ажилласан сар өдөртэй нь нэрлээд өг чаддгийн бол. ард түмнийг тэнэгтүүлж байгааг түмэн олон ялгадаг болсон.
Zochin (192.82.76.157) 2019-11-11 20:43:08
Ene baidlaaraa Mongol uls hezee ch honohgui.
Зочин (192.82.67.28) 2019-11-11 20:16:20
Өө. Энэ нөхрийг чинь овоо юм хийдэг хүү бна гэсэн чинь бас л өрөөсөн дугуй нь юм бна шд . Явцгүй ээ!
(66.181.161.89) 2019-11-11 20:15:42
За битгий худлаа солиор хол очиж хуц
(64.119.17.212) 2019-11-11 20:14:44
Тэсо амархан томорсон юм аа хулгай зэлгийл хийгээ шив.дээ
(66.181.160.103) 2019-11-11 20:01:11
Төрийн мөнгийг хамаатнуудаараа угаалгах ажил Алтанхуягын зг-с эхлэлтэй одоо тэр бүгд ньулам тод болох тутам хонгил хамсаатнуудаа. ХЭЛМЭГДСЭН БОЛГОЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙГАА ЮМ
(64.119.20.244) 2019-11-11 19:33:41
Олон хүнийг тэжээх үйлдвэр, олон хүн амьдрах байр орон сууц гээд хэрэгтэй л юманд зарцуулагдсан байна. Гадагшаа оффшордож байгааг нь бич л дээ.
(202.9.43.127) 2019-11-11 14:20:57
сонгогчид одоо арай ходоодоороо саналаа өгөхгүй байхаа
(66.181.161.38) 2019-11-11 13:23:35
teso genet l garch irse iim uchirtai baij