Майкл Блүүмбэрг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ

Өчигдөр буюу Ням гарагт тэрбумтан Майкл Блүүмбэрг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөх болсныг зарлалаа.

Өчигдөр буюу Ням гарагт тэрбумтан Майкл Блүүмбэрг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөх болсныг зарлалаа.

Тэрээр өөрийгөө “ярьдаггүй хийдэг, шийдэл гаргадаг хүн” гэж сурталчилгааны вэбсайтдаа тодорхойлжээ. “Би Дональд Трампыг ялж, Америкийг сэргээн босгохоор нэрээ дэвшүүлж байна. Бид ерөнхийлөгч Трампын балмад, ёс зүйгүй үйлдлийг дахин дөрвөн жил харж суух ёсгүй” гэж Блүүмбэрг мэдэгдсэн байна.

Тэрээр энэ оны эхээр 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолгүй гэж мэдэгдэж байв. Гэвч өнөөдөр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөж буй хүмүүс дотор Трампыг ялах чадалтай хүн байхгүй байгаа нь бодлоо өөрчлөх шалтгаан болсон гэж Блүүмбэргт ойр эх сурвалжууд мэдээлж байна.

Одоо 77 настай Майкл Блүүмбэрг нь банкирууд, арилжаачдыг зах зээлийн мэдээлэлтэй холбож өгдөг технологийг бий болгож тэрбумтан болсон хүн юм.

Дараа нь тэр 2001 онд Нью Йорк хотын даргаар хоёр удаа дараалан сонгогдон ажиллаж байжээ. Хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа Бүгд Найрамдах намын гишүүн Блүүмбэрг намаа сольж Ардчилсан Намд элссэн юм.

2019 оны байдлаар тэр $57 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн баячуудын жагсаалтын есдүгээрт бичигдэж байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл:
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.