Н.Номтойбаяр: Намайг яллагдагчаар татсан нь хуульзүйн үндэслэлгүй

Намайг яллагдагчаар татсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт өгөхийг хүсэж байна” гэсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр түүний нас барсан шалтгааныг тархины цус харвалт хэмээн тогтоож, хэргийг гаднын нөлөөгүй гэж үзсэн байдаг.

Задлан шинжилгээгээр талийгаачийн ходоодноос спирт илэрсэн гэх. Хэрэг гарсан өдөр Г.Батхүү агсан хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзсан учир Мөрдөн байцаах албанаас Н.Номтойбаяраас гурван удаагийн тайлбар мэдүүлэг авсан.

Н.Номтойбаярын хувьд талийгаачтай архи согтууруулах төрлийн зүйл уугаагүй хэмээн мэдүүлсэн гэдэг. Харин түүнийг Эрүүгийн хуулийн 21.2 буюу мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол гаргасан аж.

Намайг яллагдагчаар татсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт өгөхийг хүсэж байна” гэсэн байна.

Үүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эсэргүүцэж, Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хүсэлт гаргажээ.

Тэрбээр “Тухайн үед талийгаач уугаагүй юм шиг байсан. Надад драгер үлээлгэх, амыг нь үнэртэх боломж байгаагүй учраас тухайн үед өөрт бодитоор анзаарагдсанаа л мэдүүлсэн. Талийгаач миний өрөөнд архи хэрэглээгүй. Иймд, намайг яллагдагчаар татсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт өгөхийг хүсэж байна” гэсэн байна.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Анхаа (124.158.113.47) 2019-11-29 16:47:25
өдөр нь хамт уусан гээгүй билүү