УИХ-ын сонгуулийг 50+26 хувилбараар явуулахаар санал нэгджээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцсэн байна.

Сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 25-аас өмнө батлах ёстой бөгөөд хугацаа бага байгаа тул ирэх долоо хоногийн даваа гаригаас нэр бүхий гишүүд өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна. 

Монгол ардын намын удирдах зөвлөл өчигдөр буюу баасан гаригт хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуульд 50+26 хувилбарыг тусгахаар санал нэгджээ. Саяхан батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийг зөвхөн мажоритар тогтолцоогоор явуулахаар заасан байдаг. Тэгвэл 50+26 хувилбарыг холимог биш мажоритар тогтолцооны нэг хувилбар буюу 76 мандатны 50 нь жижиг тойрогт, 26 нь жагсаалт байх бөгөөд сонгогчид жагсаалтаас намыг бус хувь нэр дэвшигчийг сонгоно. Ингэснээр жагсаалтад бичигдсэн нийт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 26 нь УИХ-ын гишүүнээр сонгогдох юм гэж гишүүд тайлбарлаж байна. 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Очир (103.229.123.62) 2019-12-01 12:54:54
Зөв шийдвэр гаргасан байна. Баяр хүргэе!
Oligtoihon shig shudarga songuuli hiicheereidee ymar neg baidlaar songuulid asuudal uusvel dahiad 7sariin 1 shig ym bolno shuu ard tumen tuildaa hurtlee hulihiduultsan bgag sain sanaj yvaarai uhleer l duusah vii togloh toloomoo sain bodoj toglono shuu (202.21.107.9) 2019-11-30 16:09:05
B