Тайваны өндөр мэргэжлийн эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийнэ

“Нямбаатар сан”, Монгол дахь Тайваны төлөөлөгчийн газартай хамтран “TAIWAN ROOT MEDICAL PEACE CORPS”-ийн эмч нарыг урин, СХД-ийн иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээг зохион явуулах гэж байна.

Манай улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Хүн амын дундаж нас баралтын 15 хувийг дан ганц элэгний хавдар эзэлдэг. Ингээд бодохоор гуравхан сая хүн амтай манай улсын хувьд дээрх үзүүлэлт гамшиг юм. Мөн цусны даралт ихсэх өвчин нас баралтын дийлэнх шалтгааны нэг болж байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүд ихэвчлэн БНСУ, БНХАУ-ыг зорьдог. Сүүлийн жилүүдэд онош нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд Энэтхэг, Тайвань зэрэг эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлэгч орнуудын эмнэлгийг бараадаж, оношилгоо, эмчилгээ авдаг болсон. Гадаадыг зорьж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан өвчтөнүүдийн 87 хувь нь яг үнэндээ гадаад руу явах шаардлагагүй байсан гэх судалгаа байдаг байна.

Эмч, сувилагч, эмнэлгийн орны хүрэлцээгээрээ манай улс хөгжиж буй орнуудын тоонд ордог. Гэвч асуудлын гол нь тоондоо биш, чанарт юм. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар муу учраас сүүлийн хориод жилд иргэд гадаад явах нь жил бүр өсч байсан бол 2016 оноос буурах хандлага ажиглагдаж байна. 

“Нямбаатар сан”, Монгол дахь Тайваны төлөөлөгчийн газартай хамтран “TAIWAN ROOT MEDICAL PEACE CORPS”-ийн эмч нарыг урин, СХД-ийн иргэдэд эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээг зохион явуулах гэж байна. Тус үзлэг, оношлогоонд China Medical Univercity Hospital, China Medical Hospital, Yo-Mei Dental Clinic эмнэлгүүдийн Доктор профессоруудын баг болон СХД-ийн Эрүүл Мэндийн Төвийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран явуулна.

Энэхүү үйлчилгээгээр бүх төрлийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, зөв оношийг тодорхойлох боломж олгож байгаа юм байна. Ингэснээр иргэд заавал гадаад орныг зорих шаардлагагүй болохоос гадна цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Мөн тухайн өвчтөнд ямар эмчилгээ нэмж хийх, одоогийн эмчилгээ нь таарч байгаа эсэх зэрэг энгийн зүйлээс авахуулаад өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг гадаадын ур чадвартай эмч нараас авах боломжтой.

Хөтөлбөрийн хамрах хүрээ: СХД-ийн 3, 4, 5, 6, 26, 36, 37-р хороодын ӨЭМТөвүүдэд Мэс засал, Дотор, Уламжлалт гэсэн чиглэлээр, СХД-ийн ЕБС-ын 9, 65, 123, 143-р сургуулиудын сурагчдад амны хөндийн үзлэг, эмчилгээг 2019 оны 12 сарын 2-8ны хооронд явагдах юм байна.  Хөтөлбөрийг дэмжигчээр СХД-ын ЗДТГ, СХД-ийн Эрүүл Мэндийн төвүүд хамтран ажиллана.  

Сэтгэгдэл: (11)
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Tungalag (43.228.129.62) 2019-12-06 15:11:56
3r horoonih haana vzvvleh we hayagaa
Hen hyanalt tavih we (107.77.204.17) 2019-12-02 18:12:01
Ene heden nuhurt chin mongol talaas ymar emch hyanalt tavij ajillah vee zugeer l mongol irged hyatadiin turshiltiin tuulai bish shuu
Зочин (64.119.26.134) 2019-12-02 15:47:14
Гадаадын эмч нар үнэгүй үзлэг хийгээд монголчуудын өвчин дээр өөрсдийнхөө гаргасан шинэ эмийнхээ туршилтыг хийдэг. Бид гадны улс орны туршилтын туулай болсон . өвчин болон хоол унд гээд туршиж болох бүх зүйл дээр туршуулж шинэ шинэ өвчтэй болж байна
(202.9.40.95) 2019-12-02 10:30:26
18 хорооны иргэд үзүүлж болох уу?
myagmarsaihan (202.55.188.91) 2019-12-01 19:00:03
СХД ийн 7 р хорооны ӨЭмнэлэг дээр ирэхүү
(66.181.161.66) 2019-12-01 17:16:16
9 хорооний иргэд үзүүлж болох уу
narangaraw (66.181.161.30) 2019-12-01 00:24:56
26-r horoonii irgediig haana hezee vzeh we
Sanjaasuern (202.126.89.57) 2019-11-30 23:44:40
Chd 21 horoonii nutag dewsgert hezee ochij vzleg hiih we alslagdsan gazar gd oirhood bgai ymu bishv
(66.181.161.39) 2019-11-30 22:00:22
27 р хороонд хэзээ ирэх вэ
Цэзмаа (202.55.188.38) 2019-11-30 20:11:13
18 р хорооны иргэд үзүүлж болох у
1 1 Хариулах
(202.126.88.163) 2019-11-30 20:11:13
11 р хороонь иргэд үзүүлж болох уу