Уур амьсгалын өөрчлөлт хаалга тогшоогүй, хаалга эвдлээд ороод ирсэн.

Далайд хаягдсан хог хаягдлын хэмжээ 2030 он гэхэд нийт далайд амьдардаг загастай тэмцэх хэмжээний болох тооцоо байгаа бөгөөд далайн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, эм тариа, хоол хүнсний гарц чанарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

1950 оноос хүчтэй яригдаж эхэлсэн уур амьсгалын доройтол, байгаль орчны бохирдол тойрсон асуудлууд одоогоор хамгийн топ ярианы сэдвүүдийн нэг болоод байна. Тус асуудалтай холбоотойгоор дараагийн 10 жил хамгийн их хөрөнгө оруулалт, анхаарал татах төрлүүдээр Байгалийн гамшгийг урьдчилан мэдэх өндөр нарийвчлалтай цаг уурын анхааруулах систем, хэт халуун уур амьсгалд дасан зохицож ургах чадвартай газар тариалан эрхлэлт, цэвэр усны хангамж, эх үүсгүүрийг хамгаалах, хэмнэх зэрэг нь тодроод байна.

Товчхондоо төлөвлөгөөний дагуу зохицуулагдаж болдог байсан энгийн зүйлс гэнэтийн огцом цочролыг олон талт сөрөг байдлаар мэдрүүлэх болсон.  Хэдэн зуун сая жилийн хугацаанд тоггтвортой байсан агаарын шинж байдал өөрчлөгдөн, байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж, үзүүлж буй хор хөнөөлөл ихсэж буй үзэгдлийг нэрлэнэ. Хүний буруу үйл ажиллагаа, аж үйлдвэржилтээс шалтгаалан эко системүүдийн хэвийн байдал алдагдаж, сүйрч, устах болсноор зайлшгүй хэрэгцээний чанарт өөрчлөлт орж, нөөц багасаж байна. Хэт тансаглал нь дэлхийн насыг хороож, ирээдүйг хэмлэдэг.

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг мэдрэмтгий 10 орны 8-р байранд Монгол улс байдаг. Хөгжлийн түвшин, эдийн засгийн байдал, газар зүйн байршил, хүн амын амьдралын хэвшил, тэмцэх чадвар зэргийг үндэслэн тус тооцооллыг гаргасан ба манай улсын 90 орчим хувь уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн, 78 орчим хувьд нь цөлжилт их бага хэмжээгээр нүүрлэсэн байдаг. Хээр тал зонхилсон байгалийн тогтоцтой бүс нутагт нэгэнтэй цөлжилтийн шинж тэмдэг илэрсэн өөрөөрөө сэргэх боломжгүй болж байгаль орчны нөхөн сэргээлт, хүний хүчин чармайлт нэлээд шаарддаг. Мөн тал нутагт ган гачиг 5 жилд нэг удаа тохиодог болж  давтамж нь ойртсоноос малчид, тариаланчдын аж байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна бидний хоол хүнсний чанар, олдоц, өртөгт гарч буй гарч хохирол нэмэгдэж байна.

Дэлхийн дундаж агаарын температур 0.75 градусаар нэмэгдсэн бол Монгол улс үүнээс даруй 3 дахин их буюу Монгол орны төлөв байдлын судалгааны дүгнэлтээр 2.14 градусаар нэмэгдсэн. Үүгээр ч зогсохгүй тал нутагт агаарын дундаж температур жилд дунджаар 0.23 градусаар нэмэгдэж байгаа үзүүлэлт байна. Нийт газар нутгийн 7 хувийг ой мод эзэлдэг манай улсын хувьд хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймрээс үүдэн 64 мянга га талбай устаж үгүй болж байгаа нь харамсалтай.

Үүнээс гадна мөнх цэвдэг, мөсөн гол зэрэг байх ёстой мөсөн давхаргын нөөц багассаар хойд туйлын мөсөн бүрхүүл /2040 онд бүрэн хайлж дуусна./ 12 хувиар буурч далайн усны түвшин сүүлийн 10н жилд 4 см-аар нэмэгдэж цэнгэг усны нөөц төдий чинээгээр буурсан байна.

Далайд хаягдсан хог хаягдлын хэмжээ 2030 он гэхэд нийт далайд амьдардаг загастай тэмцэх хэмжээний болох тооцоо байгаа бөгөөд далайн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, эм тариа, хоол хүнсний гарц чанарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Нүүрсхүчлийн давхар исэл нь сүүлийн 800 мянган сая жил байгаагүй өндөр болсон ба  1 сая агаарын молекулын 410-г зөвхөн хүлэмжийн хий эзэлж байгаа ба нэгэнт үүссэн хүлэмжийн хий 1000 жил багадаа амьдардаг. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний буруу үйлдвэрлэл хүлэмжийн хийн 72 хувийг эзэлж байгаа бол Монгол улсын хүлэмжийн хийн ялгарлын 54 хувь эрчим хүчний үйлдвэрлэлээс үүдэлтэй байдаг. Харин дараагийн хүчин зүйлүүдэд ХАА, МАА, тээвэрлэлт зэрэг багтдаг.

Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах амлалт өгөн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхээр амлалт өгсөн боловч төдийлөн үр дүнтэйгээр ажиллаж чадахгүй байгаа нь өсвөр, залуу үеийнхний бухимдлыг төрүүлж сүүлийн  жилүүдэд манай гарагийн өнцөг булан бүрт залуучууд дуу хоолойгоо нэгтгэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахаар нэг үзэл санаа дор зогсоод байна. Яг өнөөгийн нөхцөл байдалд нийт ДНБ-ний 1 орчим хувьтай тэнцэх санхүүгээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж болох үе ба хугацаа алдах тусам шаардагдах зарлага нэмэгдэж, үр дүн буурах юм.

Зах замбараагүй хэрэглээгээ хязгаарлаж, хог хаягдалгүй амьдралын хэвшил, ухаалаг сонголттой, эко хүн байхыг нөхцөл байдал биднээс шаардаж байна.

Ийнхүү миний зүгээс та бүхэнд өгөх энгийн 3н эко зөвлөмжөөр нийтлэлээ өндөрлөе.

  • Хувийн хоолны хэрэгсэлтэй, усны савтай явснаар нэг удаагийн хэрэглээнээс бүрэн ангижирч чадна. Нэг хэрэглэсэн ундааны болон усны савны 91 хувийг дахин ашиглахгүйгээр шууд хаядаг. Түүгээр ч зогсохгүй алдартай савтай ус үйлдвэрлэгчдийн уснаас микро пластик илэрсэн нь хүний биед хорт хавдар үүсгэх шалтгаан болж байна. Судалгаагаар хүний бие 7 хоногт 1 кредит картын хэмжээний хуванцар шингээдэг болох нь тогтоогдсон.
  • Монголд нэг хүн өдөрт нэг гялгар уут ашигладаг гэсэн судалгаа байдаг. Даавуун уут ашиглаж эхэлснээр 135 удаа гялгар уут ашиглах зохимжгүй хэрэглээг хааж чадна. Мөн бүх амьдралынхаа хэвшил болгосноор 22000 гялгар уут байгальд хаягдахаар сэргийлнэ
  • Дуртай нэг дууныхаа хугацаанд шүршүүрт орсноор цэвэр усны нөөцөө хэмнэж чадна. Энэ нь таны дунджаар усанд орохдоо урсган өнгөрөөдөг усыг 40 хувиар нэмнэнэ. Мөн стаканд ус хийж шүдээ угааж хэвшсэнээр жилд 1740-3480л ус урсан өнгөрөхөөс урьдчилан сэргийлж чадна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.225.194.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.