“Сони” эргэн ирлээ

Сони корпораци өөрсдийг нь алдрын оргилд хүргэсэн "Playstation" консолын шинэчилсэн бөгөөд жижигрүүлсэн “Playstation Classic” хувилбарыг худалдаанд гаргахад бэлэн болжээ.

Одоогоос 25 жилийн өмнө хамгийн анхны “Playstation” буюу Монголд “Сони” нэрээрээ алдаршсан тоглоомын консол дэлхий дахинд нээлтээ хийж, хүүхэд залуучуудыг байлдан дагуулсан юм. “Sony computer entertainment”-ын хөгжүүлсэн энэхүү консол видео тоглоомын түүхэнд дэлхий даяар 100 сая борлуулалт хийсэн анхны консол төдийгүй тоглоом сонирхогчдод 3D-ээр боловсруулсан дүрслэл бүхий тоглоомыг гэртээ тоглох боломжийг бүрдүүлсэн түүхтэй.

Сони корпораци өөрсдийг нь алдрын оргилд хүргэсэн энэхүү консолын шинэчилсэн бөгөөд жижигрүүлсэн “Playstation Classic” хувилбарыг худалдаанд гаргахад бэлэн болжээ. Үндсэн загвараас 45 хувиар жижиг “Playstation Classic”-т 20 тоглоом суусан байх бөгөөд “Final Fantasy VII”, “Jumping Flash”, “Ridge Racer Type 4”, “Tekken 3”, мөн “Wild Arms” зэрэг хамгийн алдартай тоглоомуудыг суулгасан байх аж. Харамсалтай нь, хөгжүүлэгчдийн мэдээлснээр нэмж тоглоом суулгах боломжгүй юм байна.

“Playstation”-ий эх хувилбартай ижил байлгах үүднээс савлалт, удирдлагын хувьд “Playstation Classic” яг ижил байх болно. Ингэснээр “архаг” фэнүүд хуучин дурсамжаа сэргээж, хайртай тоглоомуудаа дахин тоглох боломжтой болно. Харин “Playstation”-тэй анх удаагаа танилцаж байгаа шинэхэн тоглоомчид видео тоглоомын түүхийг эхлүүлсэн яг л тэр хором мөчийг өөрийн биеэр мэдрэх гайхалтай боломжийн эзэд болж буй юм. Одоогийн байдлаар АНУ, Канад зэрэг улсуудад ирэх 12 сарын 3-ны өдрөөс хүргэлт хийгдэхээр товлогдсон “Playstation Classic”-ийг дагалдан HDMI залгуур, USB залгуур, хоёр удирдлагын хамтаар хүргэгдэнэ. "Playstation classic" 99 ам.долларын үнээр борлуулагдана. 

Танилцуулга:

 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.