Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчөөр хэн хэн томилогдох вэ

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилогдоод  сар гаруй болж байна. Харин энэ хугацаанд тус банкинд ямар нэгэн томилгоо хийгдээгүй. Тэгвэл он гарсаар төв банкны дэд ерөнхийлөгч нарыг шинээр томилох тухай дуулдаж эхэллээ.

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилогдоод  сар гаруй болж байна. Харин энэ хугацаанд тус банкинд ямар нэгэн томилгоо хийгдээгүй. Тэгвэл он гарсаар төв банкны дэд ерөнхийлөгч нарыг шинээр томилох тухай дуулдаж эхэллээ. Тодруулбал, Б.Лхагвасүрэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад албан тушаал дэвшсэн учраас нэг орон тоо угаас эзэнгүй байгаа. Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг  2016 онд МАН сонгуульд ялсны дараа энэ тушаалд ирж өнөөг хүртэл ажиллаж байна.  Гэхдээ зарим эх сурввалжийн мэдээлж байгаагаар түүнийг чөлөөлж, өөр хүн томилохоор яригдаж байгаа ажээ.

Тиймээс Монголбанкны хоёр дэд ерөнхийлөгчийн албан тушаалд очих сонирхолтой  горилогчид ч олон байгаа гэнэ. Энэ асуудал олонхийн бүлгийн “онцлох” сэдэв болж байгаа юм байх. Гэхдээ яг хэнийг томилох вэ гэдгээ тогтоогүй байгаа аж.

Эдгээр албан тушаалд "Мандал даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нар яригдаж байх магадлал өндөр. Учир нь тэд урьд нь Монголбанкны Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой хүмүүсээр нэрлэгдэж байсан юм.  Түүнчлэн хамгийн магадлалтай фигурээр  Хөгжлийн банкны  гүйцэтгэх захирал Г.Амартүвшинг нэрлэж байсан ч тэрбээр саяхан ажлаа өгсөн, 2020 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн албан тус мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.228.11.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
test (202.170.70.74) 2020-01-07 16:22:47
test