Улсын төсөв 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын төсөв 2019 оны урьдчилсан гүйцэттэлээр 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан билээ.

Монгол Улсын төсөв 2019 оны урьдчилсан гүйцэттэлээр 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан билээ.

Тодруулбал, 2019 онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг байгаа бол зарлага 11.4 их наяд төгрөг болжээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 271.7 буюу 32.2 хувь тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сараасаа 2.5 дахин өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.7 хувийг татварын орлого бүрдүүлж байна. Тэгвэл татварын орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 4.7 их наяд төгрөгөөр буюу 2016 оныхоос 93 хувиар өссөн байна. Татварын орлогод өнгөрсөн онд орлогын албан татвар 26.1 хувь. нэмэгдсэн өртгийн албан тагвар 25.5 хүвь. нийгмийн даатталын орлого 20.3 хувь, бусад татвар 11.2 хувь, онцгой албан татвар 8.9 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 8.1 хувийг эзэлж байна.

Харин улсын нэгдсэн төсвийн зарлагын 71.8 хувийг урсгал зардал, 24.7 хувийг хөрөнгийн зардал, 3.5 хувь нь эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлжээ. Хөрөнгийн зардалд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх оноос 1.2 их наяд буюу 75.3 хувиар өссөн дүн юм. Хөрөнгийн зардал ингэж өсөхөд барилга байгууламжийн зардал 1.1 их наяд төгрөг буюу 2.1 дахин, их засварын зардал 77.9 тэрбум буюу 91.7 хувь, бусад хөрөнгийн зардал 22.7 тэрбум, стратегийн нөөц хөрөнгийн зардал 7.4 тэрбум төгрөг буюу 61 хувиар өссөн нь нөлөөлжээ.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН 2018 ОНООС 5.2 ХУВИАР ӨСЧЭЭ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу инфляц өмнөх сараасаа 0.6 хувь. өмнөх оны энсээс 5.2 хувиар өсжээ. Улаанбаатарын инфляц ч мөн адил таван хувь руу хүрч буурчээ. Үнийн өсөлтийн хоёр нэгж хувийг хүнсний барааны үнэ эзэлсэн бол 1.2 нэгж хувийг нь хувцас, бөс барааны үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Оны сүүлийн саруудад инфляцын түвшин буурсан бөгөөд үүнд махны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч инфляцын жилийн дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол 2019 онд 7.3 хувьд хүрч өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

НИЙТ БАРААНЫ ЭРГЭЛТИЙН 64.4 ХУВИЙГ БНХАУ-ТАЙ ХИЙСЭН ХУДАЛДАА ЭЗЭЛЖЭЭ

Манай улс өнгөрсөн онд тэрбум ам.доллар болж, үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.6 сая ам.долларт хүрч, үүнээс экспорт 608 сая ам.доллароор, импорт 252.6 сая ам.доллараар тус тус өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны арван-хоёрдугаар сард 20.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 12.9 сая ам.долпараар өссөн байна. Манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлж байна. 
 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.