С.Чинзориг: Ирэх сарын 1-нээс ТЭТГЭВЭР нэмнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааплын сайд С. Чинзоригоос тодрууллаа.

-Ахмадуудын тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хэзээнээс нэмэх юм бэ?

-Нийгмийн даатгапын сан болон нийгмийн халамжийн сангаас олгодог ахмад настны тэтгэврийг нэмэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ саналыг Засгийн газар дэмжиж, тогтоол гаргахаар болсон. Ирэх сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг нэмнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэхээр улсын төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. 450 гаруй мянган ахмадын тэтгэврийг нэмэх тооцоо гаргасан.

-Ер нь тэтгэврийн доод хэмжээ одоо хэд байгаа вэ?

-Одоо бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдийн 54 орчим хувь гэсэн үг. Энэ хэмжээг40 мянган төгрөгөөр нэмж, 350 мянга болгоно. Харин 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдэд 35 мянган төгрөг, 500-аас дээш мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэдэд 25 мянгантөгрөгнэмжолгоно. Ингэхдээ инфляцын түвшинтэй уялдуулж 8.8 хувиар хапамж, тэтгэврийг нэмэхээр болсон.

-Ахмадын тэтгэврээс гадна халамжийн мөнгийг нэмнэ гэсэн. Халамжийг тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэх тооцоолол хийв?

-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүгэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн бий. Эдгээр иргэдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Ийм хүнд хапбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа асран хамгаапагчийн тэтгэмжийг 2019 онд 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга, бусад асаргааны тэтгэмжийг сард 84.5 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Мөн 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 44 орчим мянган иргэн ажилгүй болж, эрт тэтгэвэрт гаргасан. Энэ хүмүүсийн тэтгэврийг нэмэхээр болсон. Тодруулбал, наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 21 мянга орчим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнд 12 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Тэтгэврийн зээлийг цагаан сарын өмнө тэглэнэ гэсэн. Энэ хугацаа тодорхой болсон уу?

-Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ батапсан. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан журмын тухай хуулиудаа баталж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх ажлыгзохион байгуулахаар ажиллаж байна. Монголбанк, арилжааны банкууд, “Эрдэнэс силвэр ресурс” компанийн төлөөллүүд саяхан уулзаж, ажлыг эрчимжүүлэх тапаар хэпэлцэж, үүрэгчиглэл өгсөн. Үүнтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээ авах шаардлага бий. Тухайпбал, үнэт цаас гаргах ажлыг шуурхайлах, үүнд Хөгжлийн банк баталгаа гаргах зэрэг ажил хүлээгдэжбайна. Түүнчлэн энэ сарын тэтгэврийн опгочихсон байгаа. Нэгдүгээр сарын тэтгэвэр олгохоос өмнө энэ хууль батлагдаагүй байсан учраас зээлийг нь авчихсан гэсэн үг. Үүнийг зохицуулж хоёрдугаар сарын тэтгэврийг олгохдоо нэгдүгээр сард суутгаж тооцсон тэтгэврийн зээлийн үндсэн мөнгийг хүүтэй нь хамт олгох чиглэл өгсөн.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.254.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.