Трампыг огцруулах эсэх асуудлаар сенатын танхим хуралдлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлаж огцруулах эсэх асуудлаарх мэтгэлцээн өчигдөр Конгрессын дээд танхимд боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлаж огцруулах эсэх асуудлаарх мэтгэлцээн өчигдөр Конгрессын дээд танхимд боллоо. Сенатын танхимд болсон шүүх хуралдааны үеэр Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон түүнийг өмгөөлөгчдөд байр сууриа илэрхийлэх 24 цагийн хугацаа олгож байгаа юм. Энэ санапыг Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконелл импичментийн асуудлыг хэлэлцэхдараалал бүхий тогтоолын төсөлд оруулсан. Талуудад 24 цагийн хугацаа олгосон учир хуралдаан хоёр өдөр үргэлжлэхээр байна.

Түүнчлэн мэтгэлцээний дараа хоёр талын төлөөлөл Сенатын гишүүдийн асуултад хариулна. Харин дараа нь гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авах шаардлагатай эсэхээ шийдэх юм. Хэрэв гэрч дуудах шаардлагагүй гэж үзвэл Төлөөлөгчдийн танхимаас өргөн барьсан төлөвлегеөний дагуу санпл хураялт явуулах юм байна. Тодруулбал, Еренхийлегч Трамп албан тушяялаа урвуулан ашигласан, Конгрөссын мөрдөн шалгахажиллагааад саадучруулсан асуудалд буруутай эсэхэд Сенатын гишүүд тус тусдаа хариулт өгөх юм.

Сенатын 100 гишүүний 67 нь Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн санал өгсөн тохиолдолд  Трамп огцорно. Одоогоор 100 сенатчийн 53 нь Бүгд найрамдах намаас сонгогдсон учраас Трампыг огцруулахын тулд Ардчилсан намынханд БНН-ын 20, АН-ын 45 сөнатч, хоёр биө даасан гишүүний дэмжлэг хэрэгтэй болно гэсэн үг. Гэхдээ үйл явц ийм байдлаар өрнөх магадлал бага байгааг Виржиниа мужийн Ричмондын их сургуулийн профөссор Карл Тобайас онцолж байна. АНУ-ын түүхэнд импичмөнтийн асуудалд холбогдсон хоёр Ерөнхийлөгч байдаг. Тодруулбал, Эндрю Жонсон (1868 он), Билл Клинтон (1998 он) нар бөгөөд Сенат тэднийг гэм буруугүй гэж үзсэн билээ. Харин Ардчилсан намынхны хувьд, сонгууль дөхөж байгаа энэ үед одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг импичмент явуулж байгаа нь эрсдэлтэй алхам гэдгийг ажиглагчид онцолж байна. Учир нь, импичмөнт Трампын сонгуулийн кампанит ажилд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой ч түүнийг дэмждэг тойргуудад АН-ынхан дахин сонгогдох байдпыг улам хүадрэлтэй болгож магадгүй гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг улс төрийн ашиг сонирхлын үүднээс Украины Засгийн газарт дарамт
үзүүлснээс гадна Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгаж байгаа. Харин тэрбээр Жо Байден, түүний хүү Хантер нарын талаар мөрдөн шалгалт явуулахыг шаардаж, эл зорилгоор Украиад үзүүлэх гэж байсан цэргийн тусламжийг зогсоосноороо эрх мэдлээ урвуулан ашигласан гэж өөрийг нь буруутгаж байгааг эрс няцаасан.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.