Цагаан сараар хятадууд 100-3000 юань бэлэглэдэг

Сүүлийн жилүүдэд Цагаан сараар “Wе-chat" ашиглан дижитал хэлбэрээр мөнгө бэлэглэх нь өсчээ. "We chat"  сүлжээгээр өнгөрсөн жил 14.2 тэрбум ширхэг дижитал улаан дугтуй хоорондоо солилцсон нь 2018 оноос 75.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Цагаан сарыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг ард тумэн бол яах аргагүй хятадууд. Жилийн дөрвөн улиралд тасраптгүй ажилладаг тус ард түмэн Цагаан сараар л амсхийж, сурахаар болон ажил хийхээр гэрээсээ хол явсан нэгэн нь эргэн ирж, гэр бүлээрээ цуглан баярладаг. Хятадууд мөнгө хадгалдагаараа алдартай. Гэхдээ тэд Цагаан сараар хадгапсан мөнгөө гар татахгүй хэрэглэдэг байна.

Гэр орноо чимэглэж, элбэг, дэлбэг хоол хүнс бэлтгэж, шинэ хувцас авах зэргээр Цагаан сарын өмнө багагүй мөнгө эргэлтэд оруулдаг. Түүнчлэн гэр бүл болсон хятад айл бүр ойр дотно, хамаатан садныхаа хүүхдүүд, хүнтэй суугаагүй ганц бие хүмүүст мөнгө бэлэглэдэг уламжлалтай. Дугтуй нь улаан өнгөтэй байхаас гадна албан газар, компаниуд ажилтнууддаа баярын үеэр мөнгө бэлэглэх нь элбэг. "South china morning post" сонины мэдээлж байгаагаар, Хятадын Фүжянь мужийнхан хамгийн их буюу дунджаар 3500 юань дугтуйнд хийж, ойр дотнынхондоо бэлэглэдэг аж.

Ерөнхийдөө хэр ойр дотно эсэхээс хамаарч, дугтуйн дахь мөнгөний хэмжээ өөр байдаг аж. Эцэг эхчүүд болон нагац, авга нар дунджаар 2000-3000 юань бэлэглэдэг бол ойрын бус хамаатнууд 100-300 юань бэлэглэдэг байна. Сүүлийн жилүүдэд Цагаан сараар “Wе-chat" ашиглан дижитал хэлбэрээр мөнгө бэлэглэх нь өсчээ. "We chat"  сүлжээгээр өнгөрсөн жил 14.2 тэрбум ширхэг дижитал улаан дугтуй хоорондоо солилцсон нь 2018 оноос 75.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Түүнчлэн Сингапурт  төвтэй “United Overseas Bank” Зүүн Өмнөд Азийн орнууд Цагаан сараар хэчнээн мөнгө зарцуулдаг талаар судалгаа хийжээ. Сингапурын 500 орчим гэр бүлд явуулсан судалгаагаар, тус улсын иргэд дунджаар 1890 ам.доллар буюу 2500 орчим сингапур доллар зарцуулдаг бол Индонез, Малайз зэрэг улсад 800-1000 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн судапгаа гарчээ. Дээрх орны иргэд баярын өдрүүдээр зарцуулдаг мөнгөнийхээ дийлэнхийг бэлэг болон хоол хүнсэнд зарцуулдаг аж. Харин БНХАУ-ын нэг гэр бүл Цагаан сараар яг хэчнээн төгрөг зарцуулдгийг тооцоход хүндрэлтэй байдаг гэнэ. Учир нь, хятад гэр бүлийн баярын өдрүүдэд зарцуулдаг мөнгөн дүн хоорондоо ихээхэн ялгаатай аж. Гэхдээ тэд өнгөрсөн жил 840    гаруй тэрбум юань буюу 200 орчим тэрбум ам.долларыг Цагаан сарын баяртаа зарцуулсан гэх судалгаа байна. Энэ нь өнгөрсөн 2018 онтой харьцуулахад 11.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин монголчууд Цагаан сард зориулж нэг өрх дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий Үүнээс 419 мянган төгрөг буюу 60.2 хувь нь мах шүүс, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувийг цагаан идээнд зарцуулдаг байна. Бэлгэнд нэг өрх дунджаар 780 мянган төгрөг зарцуулдгаас нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэдэг аж.

Эх сурвалж: https://www.scmp.com/news/china/society/article/2133353/chinas-most-generous-lunar-new-year-gift-givers-stuff-us1900each

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.52.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.