УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Түүний шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн шинжээч эмч нарт 1 жил хорих ял, 12-19 саяар торгохоор шийдвэрлэжээ. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан байдаг. Мөн түүний хоёр дахь хүчингийн хэрэг гэгдэх өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд хуулийн байгууллагад хандсан байдаг. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн  сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.01.23/ болно. Харин түүний шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн шинжээч эмч нарт 1 жил хорих ял, 12-19 саяар торгохоор шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.203.18.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.