Коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан байж болзошгүй тохиолдлууд ар араасаа бүртгэгдлээ

Урд хөршийн Ухань мужид анхны тохиоддол нь илэрснээс хойш богино хугацаанд хурдацтай тархаж буй коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан байж болзошгүй тохиолдлууд өчигдөр Монголд шил даран бүртгэгдлээ.

Урд хөршийн Ухань мужид анхны тохиоддол нь илэрснээс хойш богино хугацаанд хурдацтай тархаж буй коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан байж болзошгүй тохиолдлууд өчигдөр Монголд шил даран бүртгэгдлээ. Тодруулбал, Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусаар зорчиж явсан зургаан настай охин өндөр хэмтэй халуурсан байдалтай Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэсэн мэдээлэл үдээс өмнө гарсан. Энэ талаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгээс тодруулахад “Ээжтэйгээ хамт явсан зургаан настай хүүхэд өндөр хапуурсан байдалтай Замын-Үүд боомтоор орж ирсэн нь үнэн. Гэхдээ коронавирусийн шинэ төрлийн халдвартай, эсэхийгэцэслэн тогтоогоогүй байна. Хүүхдийн биеийн байдлыг үзэж, шинжилгээ авсан. Ээж нь халуураагүй, ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй. Хүүхдийг ээжтэй нь хамт эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор охины биеийн байдал хэвийн, өглөөнөөс хойш хапуураагүй. Ээж, охин хоёр БНХАУ-ын Өвөрмонголын иргэн. Тэднийг шинжилгээний хариу гарахаар нутаг руу нь буцаахаар ярилцаж байгаа. Автобусанд ээж, охин хоёртой хамт зорчиж явсан, Монгол Улсын 17 иргэнээс шаардлагатай шинжилгээг авсан. Одоогоор ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй байна. Бид хилээр нэвтэрч буй ирпздийг нэг бүрчлэн үзэж, шалгаж байгаа” гэв.

Дээрх асуудалтай холбоотойгоор ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд фэйсбүүкээр шуурхай мэдээлэл хийсэн юм. Тодруулбап, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Замын-Үүд боомтоор хил нэвтэрч орж ирсэн иргэдээс коронавирусийн шинэ төрлийн сэжигтэй тохиолдоп бүртгэгдсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуурсан байдалтай Өвөрмонголын хоёр иргэн хил нэвтэрсэн. Ээжийг хүүхдийн хамт тусгаарлан, шинжилгээний хариуг хүлээж байна. Шинжилгээний сорьцын хариу маргааш (өнөөдөр) гарна. Шинжилгээний хариу сөрөг гарвал зүгээр гэсэн үг. Эерэг гарвал дараагийн арга хэмжээг авна” гэлээ. Мөн “Аливаа улсад өвчлөлөөс сэргийлэхийн тулд хилээ хаах тохиолдол маш ховор. ДЭМБ-аас олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюултай гэвэл тухайн орон нутгийн хилийг хааж тусгаарлах арга хэмжээ авдаг. Түүнээс бусад тохиолдолд хил гаалийн хяналтыг л сайжруулах зөвлөмж өгдөг. Энэ шинэ хаддварт өвчин учраас хүнсний бүгээгдэхүүнээр дамжиж халдварлахыг үгүйсгэхгүй” гэдгийг нэмжхэлсэн юм.

Ийнхүү өчигдөр өглөө шинэ төрлийн вирусийн халдварын сэжигтэй тохиолдол Замын-Үүдэд бүртгэгдсэн бол орой нь Улаанбаатарт дараагийн тохиолдол бүртгэгдлээ. 18.00 цагийн үед Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдын дунд халдварын шинж тэмдэгтэй хүн байсан тул мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авсан байна. Тухайлбал, галт тэрэгний төв буудалд холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 20 гаруй хүнийгтусгаарпан, шаардлагатай үзлэг, халдваргүйжүүлэлт хийгээд цагдаагийн хамгаалалт дор ХӨСҮТ-д хүргэв. Энэ талаар МХЕГ болон холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн нь үнэн. Зорчигчдод үзлэг хийж, гал тэргэнд бүрэн хэмжээний ариутгал хийсэн. Дээрх иргэдэд давтан үзлэг хийхээр ХӨСҮТ- рүү авч явсан” гэлээ.

Мөн уржигдар Бээжингээс Москва хотын чиглэпд зорчсон олон улсын галт тэргэвд уод хөршийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Монгалын талд албан ёсоор мэдэгджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр тухайн өвчтөнтэй хамт зорчиж явсан 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээвд хамруулж буй аж. Өнөөдөр Улсын онцгой комисс, Шадар сайд болон бусад холбогдох апбаныхан энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө гэв.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.203.18.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.