"КАПИТАЛ"-ын дампуурал "АРИГ"-ийг дагуулах уу

Банкны салбарт 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Ариг” банканд менежмент хийлгэхээр Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгчөө томилжээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулбал, “Энэ нь тус банкны үйл ажиллагааг зогсоож буй хэрэг биш. Менежментийг нь Монголбанк хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ тухай мэдээллийг даваа гарагт өгнө” гэв.

Банкны салбарт 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Ариг” банканд менежмент хийлгэхээр Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгчөө томилжээ. Энэ талаар Монголбанкнаас тодруулбал, “Энэ нь тус банкны үйл ажиллагааг зогсоож буй хэрэг биш. Менежментийг нь Монголбанк хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ тухай мэдээллийг даваа гарагт өгнө” гэв.

1997 онд “Эрэл Банк” нэртэйгээр Монгол Улсын хоёр дахь арилжааны банкаар бүртгэгдэж байсан тус банк 2014 оноос “Ариг” хэмээн нэрээ өөрчилсөн. Тус банкны үйл ажиллагаанд яагаад Төв банк менежмент хийх болов гэдгийг олон нийт янз бүрээр тайлбарлаж байна.

Тодруулбал, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 2016 оныг хүртэл “Ариг” банкны хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд “Номин Холдинг” группын Ерөнхийлөгч Ш.Баярсайханд 39.54 хувийг 20 орчим тэрбум төгрөгөөр худалдсан нь өнөөдрийн нэгдсэн удирдлага, бодлогогүй дэнжигнэх шалтгаан болсон. 2019 оны эхнээс л “Ариг” банкны актив өсөөгүйгээс гадна, найдваргүй зээлийн хэмжээ ихэссэн. ОУВС-аас манай улсын банкуудад 784 сая ам.долларын өөрийн хөрөнгийн зузаатгал хэрэгтэй байна гэж зөвлөсөн байдаг ч хөрөнгийн зузаатгалаа өнөөдрийг болтол хийгээгүй” гэх бор шувуу нисэж эхэллээ. Мөн  зарим эх сурвалж “"Ариг” нь арилжааны банкуудад хийгддэг активын чанарын үнэлгээнд тэнцээгүй учраас зээл олголтоо зогсоогоод удаж байна. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд байна. ТУЗ-ийн гишүүд буюу С.Жаргалсайхан, С.Сайнбат, Э.Жаргалан, Д.Сэргэлэн, БЛриунжаргал нарын таарамжгүй харилцаа, үйл ажиллагаа, бодлогын зөрүүтэй үйлдэл, харилцааны хагарлаас үүдэж “Ариг” банкны актив өсөхгүй байна. Тиймээс Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкнаас тодорхой арга хэмжээ авах нь зөв. Тоохгүй орхивол “Капитал” банкны араас дампуурахад ойрхон байна” гэв. Банкны тухай хуулийн 49-р зүйлд зааснаар “Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно гэж заасан байдаг.

Монголд банк дампууруулах замаар хөрөнгө завшдаг хар технологи хэдийн бий болсон эмгэнэлт хувь заяа тус банкийг хүлээж байгаа гэж үзвэл 1990 оноос хойш хаалгаа барьсан 22 дахь банк болох нь ээ. “Ариг” банкнаас гадна дахиад ч хоёр банк дампуурч болзошгүй хүндхэн нөхцөлд ажиллаж байгааг учир мэдэх эх сурвалж хэлж байгаа юм.
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.203.18.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.