Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун 2 дахь жил 2019 онд тохиолоо.

Манай гарагийн түүхэнд 2015он /дэлхийн дунджаас 1,01 градусаар халуун/ хамгийн халуун жил тохиож байсан бол давтамж маш ойрхон хоёр дахь халуун жил 2019 онд /дэлхийн дунджаас 0,92 градусаар дулаан/ тохиолоо.

Дэлхийн 3500 хот суурин газруудад хийгдсэн агаарын дундаж температурын судалгаагаар 83 хувьд нь агаарын дундаж температурын өөрчлөлт ажиглагдсан байна. Судалгаанд 1981-2010 оны агаарын температурын дата мэдээллийг 2019 оны агаарын дундаж температуртай харьцуулсан бөгөөд манай улсын Алтай/1/, Арвайхээр/1.4/, Баруун-урт/1.7/, Баянбулаг/1.6/, Баянхонгор/1.7/, Булган/1.2/, Чойбалсан/1.3/, Даланзадгад/0.9/, Ховд/1.1/, Мандалговь/1.5/, Мөрөн/1.9/, Өндөрхаан/1.2/, Сайншанд/1.2/, Цэцэрлэг/4.6/, Улаангом/1.6/, Өлгий/0.6/, Зуунмод/1.7/ болон Улаанбаатар/2.2/ зэрэг төв суурин газруудын мэдээллийг ашиглаж хэдэн градусаар нэмэгдсэнийг харьцуулан харуулжээ.

2019 он түүхэн дэх хамгийн халуун жил болон өнгөрсөн бөгөөд хэт халалтаас үүдэлтэй томоохон ой хээрийн түймрүүд дэгдсэн.

Амазоны түймэр 71,000 м2 талбайг хамарсан. Энэ нь Бельгийн нутаг дэвсгэрээс том хэмжээ юм. Сансрын судалгаагаар Амазонд 80,000 гаруй түймэр 60 өдөр үргэлжилсэн бөгөөд энэ нь өмнөх оноос даруй 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

Австралийн түймэр 103,000 м2 талбай шатаж үгүй болсон ба энэ нь БНСУ-аас том, Амазоны ширэнгэн ойн түймрээс 46 хувиар илүү газар нутгийг хамарсан болно. 1 тэрбум амьтан хорогдож, 25 хүний амь нас эрсдэж түүгээр ч барахгүй 100,000 айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Хохирлыг мөнгөн хэлбэрт шилжүүлэх боломжгүй ч 100 сая ам.доллараас давсан гэж үзэж байна. Мөн Австралийн түймрээс агаар мандалд 350 сая тн хүлэмжийн хий исэл ялгарсан ба энэ нь дэлхийн нийт нүүрсхүчлийн давхар ислийн 1 хувьтай тэнцэнэ. Мэдээж түймрээс үүдэлтэй утаа АНУ-н арван нэгэн томоохон хотыг хамарчээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалгаан болох хүлэмжийн хийн ялгарал 1 сая агаарын молекулд 2018 оны 12 дугаар сард 409 ширхгээр тоологдож байсан бол 2020 оны 1 дүгээр сард 413 ширхгээр тоологдож байна. Нэгэнт үүссэн хүлэмжийн хий багадаа 1000 жил агаарт дэгддэг, устдаггүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.254.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.