Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авах эсэхийг хаалттай хэлэлцэж байгаа билээ. Одоогоор чуулганы хуралдаан түр завсарлаад байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авах эсэхийг хаалттай хэлэлцэж байгаа билээ. Одоогоор чуулганы хуралдаан түр завсарлаад байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би өчигдрөөс МАН-ын гишүүн биш болсон. Би энэ хугацаанд ард түмнээсээ олон удаа уучлалт гуйсан. Балмад буриад мэтээр намайг олон удаа доромжилсон. УИХ-ын гишүүний маань эрхийг түтгэлзүүлэх хурал түр завсарлалаа.

Би сэтгүүчдээс хэзээ ч зугтааж, гүйгээгүй. Намайг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэхэд 12-ны хурал шууд холбоотой. Нууц задрууллаа гэсэн. Тогтоолын төсөл унасан. 35:65-ын харьцаатай унасан. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй байна гэдэг. Тиймээс би УИХ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр өгнө. Түтгэлзүүлэх, чөлөөлөгдөх хоёр өөр шүү дээ. 

Намайг гэмт хэрэгтэн болгохын тулд зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Намын хамгаалалт надад байхгүй. Ингэж албан тушаалаа өгч байж олны бухимдлыг багасган, миний эсрэг зогсож, муу, муухай харагдуулахыг хүсэж буй хүмүүсийн учир начрыг олно” мөн "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.