Н.Энболд: БНХАУ зөвшөөрлөө өгсөн даруйд иргэдээ авчирна

Голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа гэр рүү нь явуулах боломжийг судална.

Улсын онцгой комисс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Засгийн газар өнгөрсөн ням гарагт N230 тоот тогтоол гаргаж хэд хэдэн үүрэг өгөөд буй.

Тэгвэл өчигдрийн Онцгой комиссын хуралдаанаар нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, ажлын дэд хэсэг байгуулж, нөхцөл байдпыг нэгтгэж мэдээлж байхыг үүрэг болгоод байна.

Н.ЭНХБОЛД: БНХАУ ЗӨВШӨӨРЛӨӨ ӨГСӨН ДАРУЙД ИРГЭДЭЭ АВЧИРНА

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Засгийн газрын 30 дугаар газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталсан. Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж байгаа ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсап, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар боллоо. Голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа гэр рүү нь явуулах боломжийг судална. Санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Монгол иргэдийн тээвэрлэлтийн асуудлыг бид шийдвэрлээд явж байгаа. БНХАУ зөвшөөрлөө өгсөн даруйд авчирна. Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ” гэлээ.

Сар шинийн баярын үеэр хөл хөдөлгөөн их байдаг. Энэ нь өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсгэж магадгүй гэж Онцгой комисс үзэж буй аж. Гэхдээ цагаан сарыг шууд хорьж хаах нь хэцүү гэх тайлбарыг өгч байна. Тиймээс гэр бүлийнхээ хүрээнд аль болох тэмдэглэх, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагууд хамт олны золголт хийхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ. Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл энэ төрлийн бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныгзохион байгуулахгүй байх нь зүйтэй гэх шийдвэр мөн гаргажээ.

Д.САРАНГЭРЭЛ: ОНОШИЙГ НЬ ТОДРУУЛАХ 14 ХҮН ХӨСҮТ-Д БАЙГАА

Өнөедрийг хүртал манай улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг вируслогийн шинжилгээ хийж үгүйсгэжээ. Одоогоор 14 хүний оношийг тодруулахаар ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа аж. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн нөхцөлд хэрхэн ажиллах талаар бид анхаарч ажиллаж байна. Салбар бүрийн хамтын ажиллагаа чухал байгаа. Өнгөрсөн баасан гарагт Улсын онцгой комиссоос шуурхай авах шийдвэрүүд гаргасан. Ингээд оношлууруудаа захиж эхний 200-г Япон Улсаас авсан. ДЭМБ нэмж 2500-3000 оношлуур олгохоор болсон. Гурван удаагийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгийн сүүлд өндөр эрсдэлтэй гэж гарсан тул ийм нөхцөлд тааруулан ажиллаж байна" галээ.

Амны хаалтны хомсдолтой холбоотой асуудлууд гарч байгаа. Манай улс амны хаапт хийх ганц үйлдвэртэй, тэр нь түүхий эдээ БНХАУ-ын Хуабэй мужаас авдаг аж. Иймээс Эрүүл мэндийн яам хэд хэдэн улс руу амны хаалт авах хүсэлт тавьжээ. БНХАУ, ОХУ ч амны хаалтны хомсдолд орсон байна. Тиймээс ХХААХҮЯ, жижиг, дунд үйлдвэртэй хамтран амны хаалт хийж эхэлжээ.

Салбарын сайд Д.Сарангэрэл “ДЭМБ манай улстай нягт хамтран ажиллаж байгаа. Өдөр бүр 11:00 цагг нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байгаа. ДЭМБ халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд хамгааллыг хэрхэн хийх талаар дэмжлэг үзүүлэхээр болсон. Бид нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад шаардлагатай 100 мянган хамгаалах хэрэгслийн төсвийг шийдвэрлэсэн. Бид энэ тал дээр хамтран ажиллахыг ДЭМБ-аас хүссэн" гэсэн юм.

Манай улсад нийт эмнэлгийн 15134 ор байгаагаас 2135-ыг нь халдвар гарвал ашиглаж болох аж. Гэхдээ Япон, Австрали зэрэг улсын жишгээр иргэдийг тусад нь байрлуулж, оношлох нь зүйтэй гэсэн тул ийм арга хэмжээ авахад анхаарч ажиллахаар судалж байгаа аж.

56 УЛС ИРГЭДЭЭ АВАХААР ХҮСЭЛТ ИЛГЭЭСНЭЭС ГУРАВ НЬ Л ХҮНЭЭ АВЧЭЭ

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Шинэ коронавирусийн голомт болох Ухань хотоос Монголын 31 иргэнийг авчрах асуудал дээр ажиллаж байна. Энэ дагуу БНХАУ-ын талд хүсэлт илгээсэн, одоо нислэгийн зөвшөөрлөө хүлээж байна. Нислэгийн баг, Ухань хотод сурч буй оюутнуудын эрүүл мэндийн үзлэг хийгээд зардлыг асуудлыг бид олон салбар хамтран ажиллаж байна. БНХАУ-аас нийт 56 улс иргэдээ авахаар хүсэлт илгээснээс өнөөдрийн байдпаар гурав нь л иргэдээ авсан. Бусад улс хүсэлтээ хүлээж байгаа. Хүсэлтээ тогтмол илгээж байна. Ухань хотод нийт 33 Монпзл иргэн байгаагаас 31 нь Монголд ирэх хүсэлт тавьсан.

Ухань хотоос бусад хотод суугаа Монгол Улсын иргэд нутагтаа ирэх хүсэлтийг тавьж, Эрээн хотод цуглаад байсныг автобусаар авчирч байна. БНХАУ онцгой дэглэм тогтоосон байгаа учраас өнөөдөр автобус оруулаагүй. Эрээнд байгаа 200 орчим иргэдийг авчрах хүсэлт удаа дараа тавьсны дагуу таван автобусаар иргэдээ авахаар болсон" гэлээ.

Мэргэжлийн хяналтын өрөнхий газар: БНХАУ-ын иргэд орж ирэх асуудал холбогдох чиглэлийн хорио цээрийн дэглэм Хятадын тапдаа үйлчилж байгаа учраас жуулчдын тоо татарсан. Халууны эм ууж, халуунаа дарж байгаа асуудал холбогдох шалгалтын хүрээнд илэрнэ. Хятадын талаас хяналт шалгалт хийж, шилжилт хөдөлгөөнийг зогсоох өндөр зохион байгуулалт хийж байгаа учраас зарим төрлийн зориудаар гаргасан мэдээлэлд битгий автаач ээ гэж хүсмээр байна.

Хил хамгаалах газар:

-Автозамаар зорчиж буй хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийн дагуу энэ сарын 28-ны өдрөөс хязгаарласан. Замын-Үүд боомтоор зөвхөн сайжруулсан түлш үйлдвэрлэх материал, барилгын материалыг нэвтрүүлэх жолооч нарыг л оруулж байна. Харин төмөр зам, агаарын замын боомтууд хэвийн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.