Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

Өмнөговь аймгийн удирдлагууд санаачилга гаргаж, Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхэлсэн.

Манай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусын халдварын хоёр тохиолдол гарсан. Энэ сарын 8-ны орой лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тус газар нь Гашуунсухайт боомттой хиллэдэг юм.

Иймээс Өмнөговь аймгийн удирдлагууд санаачилга гаргаж, Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхэлсэн.  Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэр бүрэн зогсоод байна.

Тэгвэл Оюутолгойн ордоос зөөдөг зэсийн баяжмалын цуваа  Гашуунсухайтаар гарсаар байгаа талаарх мэдээллийг эх сурвалж өглөө. Зэсийн баяжмал ачсан 32-48 машин тус боомтоор өдөртөө наашаа цаашаа гардаг байна.

 

Сэтгэгдэл: (6)
Таны IP: (3.233.220.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.41) 2020-02-21 16:37:24
Оюутолгойн талаар яагаад сул дуугараад байна. Эсвэл бүгд оюутолгойд ажилд орчихсон юмуу.
(202.126.89.41) 2020-02-21 16:35:33
Оюутолгой гэж Монгол дотор тусдаа улс байна уу. Хүссэнээрээ Монгол компаниудыг нулимдаг. Оюутолгойг ер нь хүмүүжүүлж барах нуу.
(203.91.115.45) 2020-02-14 14:40:25
алт зэс мѳнгѳ ер нь юу гаргаж байгаа вэ гэдгийг энэ тѳр бузарласан авилгалчидад мэдэх юм байна уу хилээ хааж чадахгүйд биш хахууль 76 хулгайч аваад монголын алтыг гадны хулгайчуудтай нийлээд хурдхан зѳѳхѳѳр яарч байна
(221.150.228.61) 2020-02-14 09:42:17
Зогсоо
цэцэг (221.146.168.69) 2020-02-14 07:29:34
өнөөдрөөс зогсох байлгүй дээ
зочин (59.153.113.252) 2020-02-14 03:43:34
Оюу толгойг зогсоогооч