Эрдэнэ, Элбэгдорж , Энхбаяр гуравын нэгдэл

Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий

Өчигдөр /2020.1.12/ МУ-ын Н.Энхбаяр, С.Эрдэнэ нар Ц.Элбэгдоржийн заллагаар Шангри-Ла зочид буудлын рестораны VIP зааланд нэгэн нууц хуралд оролцсон байна. Ц.Элбэгдорж өөрөө байхгүй, гадаадад яваа учир энэхүү хуралд цахимаар оролцжээ. 

Сонгууль дөхсөн үед сөрөг хүчин АН-ын дарга, гуравдагч хүчнээр өөрсдийгөө тодорхойлдог МАХН-ын удирдлага чухамхүү ямар шалтгаанаар Шангри-Ла зочид буудлын VIP өрөөнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар ирэв гэдэг нь мэдээж сонирхолтой асуулт. Тэр тусмаа сонгууль дөхсөн энэ цаг үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа эрхмүүд таван одтой зочид буудлын VIP өрөөнд уулзсан нь зүгээр нэг хэрэг биш нь лав. Эсрэгээрээ Ц.Элбэгдорж, М.Энхболдын нарын үүсгэн байгуулсан гэх МАНАН бүдгэрч, С.Эрдэнэ, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн гурамсан холбоо бүхий МАНХАН төрөх нь гэсэн хардлага төрүүлж эхлээд байна.

Ц.Элбэгдоржийн хувьд албан тушаалаа өгснөөс хойш одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулгын араанд зуугдаж гадагшаа гарахаас өөр сонголтгүй болсон нь түүний зовлон. Гаднын томоохон уулзалт, зөвлөгөөнд оролцоод завгүй явна хэмээн өөрөө зөөллөж ярьж буйгаас үнэндээ түүний Монголд гишгэх орон зай нь хумигдсан. Нэгэн цагийн илтгэлт хамтрагч М.Энхболдынх нь хүч , МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар өдрөөс өдөрт суларч сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болчихсон яваа. Тиймээс Ц.Элбэгдоржид улс төрд босгосон өөрийн орон зайгаа хадгалж үлдэх, Х.Баттулгыг сөрөн зогсоход хамтрагч хэрэгтэй болсон нь С.Эрдэнэ, Н.Энхбаяр нар байсан бололтой.

Намынх нь нэр хүнд шалаар хөглөрөхийн зэрэгцээ хамжлагат албатууд нь түрүүчээсээ АТГ-т хаалга татаж, цагдан хоригдох болсон нь АН-ын дарга С.Эрдэнэд тулгарсан бодит зовлон. Хуулийн байгууллагынхан түүний хамтрагчдын халаасыг шалгаж, тэмтрэх тусам асуудлын зангилаа, хэргийн сэжүүр С.Эрдэнэд очиж наалдах учраас “амь тавьчихгүй” сонгуультай золгох нь түүний тэргүүн зорилго.

МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд ч мөн адил зовлонтой. Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх үндэслэлээр тэрбээр гурван ч сонгуулийг өнжсөн. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр ялтай тооцох хугацаа гэсэн ойлголтыг байхгүй болгосон нь Н.Энхбаярт боломж олгосон ч эрх баригч МАН-ын зүгээс Сонгуулийн хуулийг батлахдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан түүний долоон жилийн мөрөөдөлд цэг тавьсан. Энэ удаагийн сонгуулийг ашигладаггүй л юм бол цаашид Н.Энхбаярын гэх орон зай Монголын улс төрд улам бүдгэрэх учраас тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандаад ч болтугай сонгогдох эрхээ олж авахаар хичээж яваа. Гэхдээ хуульч Ц.Шаравдоржоор дамжуулан гаргасан түүний гомдлыг Цэц хүлээн авч, өөрийнх нь талд шийдвэр гаргана гэдэг нь бүрхэг. Биелэх магадлал нь бага.

Адилхан гэмээр ийм нэгэн зовлонтой гурван “Э” хөл хорио тогтоосон энэ цаг үед, олны нүднээс далд уулзжээ. Уулзалтаар юу ярьсан эсэх нь одоохондоо тодорхой бус байгаа ч улс төрд мөнхийн дайсан, найз гэж байхгүй. Мөнхийн эрх ашиг гэж байдаг гэж үгийн бодит илрэл энэ буй за.

Сэтгэгдэл: (25)
Таны IP: (3.233.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.17) 2020-02-18 05:41:57
Хог шаарнуудын цуглуулга
(202.126.89.98) 2020-02-16 15:24:42
MAN luivarchidaas l deer shuu. MAN yaaj ch harluulah geed barahgui. MAN dalaaraa taviulnaa ene songuuliar
Сүхбаатар (202.9.46.49) 2020-02-15 21:38:07
Баттулга аргагүй л архаг хулгайч юм Хүрэлсүх бас архаг хулгайч 14 тэрбум идсэн энэ 2-р төмөр зам болон хадгаламж банкны мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгомоор бна хуулийнхаан
зочин (202.55.188.45) 2020-02-15 15:41:14
Эрдэнэ,Энхбаяр,Элбэгдорж гурван байгуулсан эвсэлд саналаа бүү өгөөрэй.эд ард түмний биш хувийн ашиг сонирхлоор бүрдэж байгаа эвсэл.Тэднийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй.тэднийг зайлуулж байж улс төр жаахан ч гэсэн цэвэршинэ.
Hh (103.26.193.223) 2020-02-14 22:12:47
Bas battulga ahiig duudchihguidee kk
(202.9.46.93) 2020-02-14 15:16:12
МАН ХҮҮК манай намыг сайхан болгож харуулаад бусдуудыг нь харлуулах дайнд оролцоорой гээд сэтгүүлчдэд боодол боодол мөнгө өгсөн гэсээн. Тэд ажлаа хийж эхлэсэн байна шүү.
МАХНын гишүүн (176.59.138.66) 2020-02-14 14:31:27
Манай дарга эрх мэдэлд хүрэхийн тулд ёстой буг, чөтгөртэй ч хамаагүй нөхцөж бх шив! Ер нь больчихож болохгүй бга юм уу? Эх орон гэх үнэр ч наана чинь алга!
Zochin (202.55.188.46) 2020-02-14 13:03:19
ЭлбэгЭвдий.энх эдгэхгүй.эрдэн өгөхгүй.3 ийг 30 жил харсандаа.Бид хоосорч эд баяжсан.
Ganaa (202.55.188.85) 2020-02-14 12:55:47
Сонгууль дөхөөд хүмүүсийн гүтгэлэг эхлэж байх шиг байна. МАНАН-аа та нарын хорон үгэнд худал цуурхалд хүмүүс итгэхгүй дээ. Бүгдийг нь солино.
НАМУУД (192.82.77.120) 2020-02-14 11:31:17
НАМУУДЫН БИЕЭ ҮНЭЛЭГЧ ЯНХАНУУД ТЭД ОРШИН ТОГТОГТНОЖ ХУЛГАЙГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ӨВӨР ТҮРИЙНДЭЭ ОРОХ ЭНҮҮХЭНД
(49.195.117.65) 2020-02-14 11:14:32
Коррупц гурвалын эвсэл /КГЭ/ гээд шууд нэрлэчихсэн. Энэ 3 нэг талдаа гарах учир Жанцан бий. Тэр нь Амьд гарах эцсийн оролдлого нь юм.
(103.206.195.52) 2020-02-14 11:09:18
Бүх намууд уулзаж л байдаг ш дээ
Хурц (192.82.75.218) 2020-02-14 02:39:47
Энхбаяр Эрдэнэг хариуд нь Элбэгдорж Энхбаярыг шоронд хийсэн шүү дээ гал хам болох гэдэг нь энэ үү
Зочин (66.181.181.43) 2020-02-14 00:47:44
Энэ гурав уулзаж байгаа бол урьд Н.Алтанхуяг МАХН тай хамт эвсэж сонгуульд орох тухай яриад бүтээгүй нь зөв болох нээ.
Хүзүү (202.9.46.227) 2020-02-13 22:51:49
Хүзүүгүй чатгөр мэлхий
(192.82.69.3) 2020-02-13 22:27:03
МАНХАН гэж байхгүй,шинэ хуучин МАНАН гэж л байгаа.
(192.82.69.3) 2020-02-13 22:26:02
МАХН -н нэр хүнд өндөр байгаад эрх баригчид их л сандарч байна даа.
(192.82.70.77) 2020-02-13 22:17:14
МАН Энхбаяраас үхтлээ айж байгаа бололтой. Эх орондоо гишгэх газаргүй болсон Элбэгдоржтой нийлдэг тэнэг улс төрч Монголд байхгүй байх. Харин АН, МАХН хоёр хамтарвал МАН-ыг будаа болгоно доо.
Зочин (182.160.34.86) 2020-02-13 22:13:11
Сонгууль дөхөөд, сэтгүүлчдийн мөнгөний тоолуур хөдөлж эхэлжээ.
0 1 Хариулах
Монгол хүн (66.181.161.97) 2020-02-13 22:13:11
Худал мэдээлэл нийтэлж бгаа сайтуудад хэн ч итгэхгүй л дээ.Сайхансамбуу-ын сайт гэж хүн бүр мэдэж бгаа шүү дээ
Б.Батболд (122.201.31.192) 2020-02-13 21:54:36
МАНАН-ийн мэдээлэгч 24.mn БУЗАР ГҮТГЭЛГЭЭ ЗОГСОО! Шударга ёсыг тогтоохын тулд МАХН эх орноо гэсэн чин үнэн зүрх сэтгэлтэй хэнтэй ч хамтрана! Харин МАН, АН, ШИНЭ намын олигархи, урвагчдыг гэсгээн цээрлүүлнэ! МАНАН-ынхан Н.Энхбаярыг гүтгэж, доромжилж, харуулж, хэлмэгдүүлж сурсан ажлаа хийж эхэллээ! МАНАН-д БҮҮ ИТГЭ!
Эмч (202.9.46.89) 2020-02-13 21:45:27
Хүмүүс Энхбаярыг яаж харлуулах гэсэн ч үнэмшихгүй бизээ.Ганц хүнээс айгаад шударга өрсөлдаж чадахгүй бусаддаа гай болохийн
(59.153.112.175) 2020-02-13 21:44:39
Эх баригчидын шээс нь гоожихнээ. Үнэхээр МАНАН дэглэмийг устгаж НАР МАНДУУЛАХ хүчин бол МАХН гарцаагүй мөн. Чаддаг зүйл нь хэлмэгдүүлж, гүжирдэж, харлуулах юмдаа. Энэ сонгуулиар МАНАН-д дүнг нь тавиад өгөхөө АРД ТҮМЭН мэдэж байгаа.
Зочин (192.82.70.39) 2020-02-13 21:35:02
Элбэгдоржтой эвсэх хүн байх уу, тэр тусмаа өөрийг доромжилсон хүн эвсэх үү, зүүдэнд ч оромгүй юм зохиохоо боль. Ард түмнийг тэнэг гэж бодоо юу Замилаан. Ингэж олонд танигдах гэж санаархаад хэрэггүй шүү. Олгойтой ус юм уу наад толгой чинь
Батболд (64.119.26.94) 2020-02-13 21:33:28
Энхбаяр гэдэг хүнийг ямарч аргаар хамаагүй харлуулах гэж МАНгарууд их л улайрч байна даа.
N24 (202.9.46.95) 2020-02-13 20:33:09
энэ 3 ч дээ хийх үедээ юу ч хийгээгүй хүмүүс шүү дээ