Цагаан сарын үеээр нийслэл хотоос орох гарах автомашины хөдөлгөөнийг хаах асуудал Засгын Газар болон Улсын Онцгой Комиссын хурлаар яригдаагүй байгаа.

Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан горимоо 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, тогтоол гаргалаа” гэлээ. Энэ нь бүх шатны сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 30-н хүртэл ажиллахгүй, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдахгүй болж байна гэсэн үг юм.

Батлан хамгаалахын сайд, УОК-ын дэд дарга Н.Энхболд:

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд шинэ коронавирусийн халдвар тархсанаас 73 мянга гаруй хүн өвчилж 1,873 хүн нас бараад байна. 

ДЭМБ-аас энэ өвчний эсрэг авсан арга хэмжээнийхээ хүчийг сулруулахгүй байхыг анхааруулж байгаа. 

Манай улсаас хятадад аялаж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн. УОК-ын ажлын хэсгээс коронавирусийн халдвар Монголд орж ирэх өндөр эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа. 

Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан горимоо 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, тогтоол гаргалаа” гэлээ. Энэ нь бүх шатны сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 30-н хүртэл ажиллахгүй, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдахгүй болж байна гэсэн үг юм. ЕБС-ын төгсөх ангийнхы хичээлийг яаж зохицуулахаа ярилцаж байгаа. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

Спорт заал, фитнесс заалны үйл ажиллагааг зогсох уу?

Спорт заал, фитнесүүдийг хаах шийдвэр гаргаагүй. Аливаа өвчлөлийн үед биеийн дархлаа сайн байх нь чухал. Спорт заалуудад олон нийтийн хамарсан тэмцээн, уралдаан зохион байгуулж болохгүй. Найз нөхдөөрөө цуглаад дасгал хийж, тоглохыг албан ёсоор хориогүй. 

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах, орох авто замын хөдөлгөөнийг хаах юм уу?

Засгийн газраар хот хоорондын хөдөлгөөнийг хаах асуудал яригдаагүй байна. Ойр ойрхон дүн шинжилгээ хийж байж асуудлыг шийднэ. Зарим аймгууд орох, гарах хөдөлгөө хязгаарлах шийдвэр гаргасан байна. Үүнийг дангаараа шийдэх ёсгүй. ЗТЯ-наас шийдвэрлэх ёстой. 

Хил гаалиа хаасан байгаа мөн нүүрсний экспорт зогссон байдалтай байгаа нь хэзээ сэргэх вэ?

Хил гаалиа хааж байгаа явдал ганцхан Монголд ч биш дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн. Манай төсвийн орлогод нөлөөлж байгаа судалгааг бид хийж байна. Засгийн газрын зүгээ нэгдүгээрт энэ өвчнийг оруулж ирэхгүй, урьдчилан сэргийлэхэд анхаарал тавьж байгаа. Хоёрдугаарт, төсвийн орлого буурч байгааг яаж нөхөх үү, энэ үед хятадын талтай яаж ажиллах вэ гэдгийг ярьж байна. 

Төдийд өдийд нүүрсээ гаргана гэдэг асуудал одоогоор яригдаагүй байна. БНХАУ хорио цээрийн хугацаагаа гуравдугаар сарын 28-н хүртэл сунгасан. Тэгэхээр нүүрний экспорт зөвхөн манайхаас бус хятадын талаас хамааралтай болчихоод байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.