Москвагаар дамжин ирсэн Н.Энхбаяр нарыг 14 хоног тусгаарлана

Уг иргэдийн дотор Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаяр иржээ.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын орнуудаас 1000 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчрахаар болсон. Энэ хүрээнд эхний ээлжид  өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татаж авч буй юм. Улмаар БНСУ-аас 244 иргэнээ өчигдөр тусгай үүргийн онгоцоор авчирсан. Харин Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг 07.58 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирээд байна.

Тэгвэл уг иргэдийн дотор Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаяр иржээ. Түүний хувьд хувийн шугамаар гадагшаа яваад ирсэн нь энэ бололтой. Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэгээр ирсэн "Энхсаран" сувилал, "Амар" зочид буудалд 14 хоног тусгаарлах юм. Үүнтэй холбогдуулж, Зам тээврийн хөгжлийн яамнаас найман автобус бүхий иргэдийг эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт дор тусгаарлах байранд хүргүүлэх аж. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.