ШИНЭ намын дарга Ж.Батзанданг эрэн сурвалжилж байна

Коронавирусний халдварын тархалт хумигдаж, онц дэглэмээс энгийн байдалд шилжих тэр өдрүүдэд хамгийн түрүүнд гарч ирэх хүн нь Ж.Батзандан гишүүн байх болов уу.

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжилж эхэлжээ. Хууль хяналтын байгууллагаас биш л дээ. Харин нийгэм, улс төрийн хүрээнд. Л.Болд гишүүний хамт ШИНЭ намыг байгуулсан тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж хэсэгтээ л олны өмнө ил гарсан. Дараа нь, Ерөнхийлөгчийн санаачилгаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөс үүдэж УИХ, Засгийн газраар хэлэлцэж баталсан асуудлаар бараг өдөр болгон шахуу мэдэгдэл зээлээ тэглүүлээгүй ахмадуудад гурван сая төгрөг олгохыг шаардаж, Сүхбаатарын талбай дээр хүртэл жагсаал зохион байгуулсан нь саяхан. Үүгээр зогсохгүй Л.Болд гишүүний хамт хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн.

Хамгийн сүүлд “Солонгос рестораны вип өрөөнд орчихсон. Газрын тосны газрын дарга ирнэ. 4-5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан нь дээр байх....”, “...Зочид хүрээд ирсэн та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Түүнээс өмнө Энхбат, та нар уулзалтаа хий. Дараа нь Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нартай юу ярих вэ гэдэгт зөвлөөрэй” хэмээх бичлэг нь ил болж хэсэгтээ л шуугиан тарьсан ч тэгсхийгээд намжсан.

Ер нь Ж.Батзандан нар ШИНЭ намыг үүсгэн байгуулснаасаа хойш УИХ, Засгийн газраас гарч буй улс орны эрх ашигтай холбоотой шийдвэр болгоны араас хэвлэлийн бага хурал зарлаж, улс төр хийх болсон тэдний гэм биш зан болсон зүйл. УИХ-ын сонгууль ойртох тусам Ж.Батзандан нарын хийх улс төр улам идэвхжиж, Төрийн ордноос хальж, төв талбайд жагсаал, цуглаан зохион байгуулах нь тодорхой.

Гагцхүү коронавирусийн халдвараас үүдэж улс орон даяар онц байдалд шилжсэн энэ өдрүүдэд Ж.Батзандан гишүүн хөл хорионд орсон бололтой. Гэхдээ коронавирусний халдварын тархалт хумигдаж, онц дэглэмээс энгийн байдалд шилжих тэр өдрүүдэд хамгийн түрүүнд гарч ирэх хүн нь Ж.Батзандан гишүүн байх болов уу. Тэр үед ямар сэдвийг өлгөн авч, юу ярих нь мэдээж сонирхолтой.

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.57.94.179) 2020-03-17 17:46:14
Попрох сэдэвгүй болчихсон сайхан бүгэж байгаа биз хаха
(103.57.94.179) 2020-03-17 17:46:13
Попрох сэдэвгүй болчихсон сайхан бүгэж байгаа биз хаха
(103.57.94.179) 2020-03-17 17:46:12
Попрох сэдэвгүй болчихсон сайхан бүгэж байгаа биз хаха
(103.57.94.179) 2020-03-17 17:46:10
Попрох сэдэвгүй болчихсон сайхан бүгэж байгаа биз хаха