Ерөнхийлөгч Х.Баттулга З.Энхболдын багийг хуулж эхэллээ

Нэгэн цагийн илтгэлт шадар З.Энхболдынхоо эсрэг Х.Баттулга яагаад нумаа нууж, сумаа тавьж эхлэв.

Уг нь Х.Баттулга, З.Энхболд нар түнжин хагарах хүмүүс биш. Тавантолгой орд дээр нийлсэн эрх ашиг нь тэднийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахаас эхлээд Ч.Сайханбилэгийг хууль хяналтын байгууллагад ороогдох хүртэл үргэлжилсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч болоход З.Энхболд Тамгын газрын даргаар нь очиж шадарласан тэр үеэс саарал ордны улс төрийг тэд гурван жилийн турш тайзны араас дэглэсэн. Зарим нь ч үр дүнд хүрсэн. Гэвч хувь улстөрчийнхөө үүднээс сонгуулийн бэлтгэлээ базаах болсон З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа өгөөд сар хүрэхгүйн хугацааны дараа Х.Баттулга нь намжаж эхэллээ. Өөрийн эзэмшлийн телевизээр С1 телевизээр “Миний эх орон” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн З.Энхболдыг “Страто” компанитай ямар холбоотой болохыг нэгд нэгэнгүй тоочив.

Тавантолгойн тойрсон дажин дахиад ширүүсч эхэлснийг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд бэлхнээ харуулсан. Хамгийн сонирхолтой нь, нэгэн цагийн илтгэлт шадар З.Энхболдынхоо эсрэг Х.Баттулга яагаад нумаа нууж, сумаа тавьж эхлэв. Эхлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  нарийн бичгийн дарга А.Гансүхээ хэвлэлд ярилцлага өгүүлж, байр сууиа битүүхэн илэрхийлсэн. А.Гансүхийн ярилцлагад шууд З.Энхболдыг чиглэсэн агуулгатай зүйлийг яриагүй ч Тавантолгой ордтой холбоотой асуудалд З.Энхболд эртнээс оролцоотой явж ирснийг нь “илчилсэн”.

Хариуд нь З.Энхболд “Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр протоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно" гэсэн тайлбарыг өгөөд буй. Гэвч А.Гансүхээр дамжуулсан Х.Баттулгын байр суурь өөрт нь хангалтгүй санагдсан бололтой. Эр цэргийн баярын өмнөх өдөр “Миний эх орон” нэртэй нэвтрүүлэг цацаж, З.Энхболдынхоо багийг “хуулав”.

Хариуд нь З.Энхболд “Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр протоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно" гэсэн тайлбарыг өгөөд буй. Гэвч А.Гансүхээр дамжуулсан Х.Баттулгын байр суурь өөрт нь хангалтгүй санагдсан бололтой. Эр цэргийн баярын өмнөх өдөр “Миний эх орон” нэртэй нэвтрүүлэг цацаж, З.Энхболдынхоо багийг “хуулав”.

2018 оны тавдугаар сард 1.5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан “Страто" компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнесийн хамааралтай гэдгийг эдийн засагч Л.Наранбаатар баримтаар дэлгэсэн нь саяхан. 50 хувь нь Хятадын хөрөнгө оруулалтай, харин 37 хувийг А.Баттүшиг эзэмшдэг гэх уг компани сард Тавантолгойгоос 50 мянган тонн нүүрс авч угаадаг болохыг тэрбээр мэдээлэлдээ дурдсан.

Улмаар эдийн засгийн тооцооллоор нь үзвэл жилд 1.5 сая тонн нүүрс угааж бэлдэхэд 740 орчим тэрбум төгрөг. Хүчин чадлаа нэмэгдүүлж, жилд 4.5 сая тонн нүүрс угаадаг болбол орлого нь 2.1 их наяд төгрөг болох тухай хэлсэн байдаг.

Гэтэл Л.Наранбаатарын хийсэн хэвлэлийн бага хурлаас ердөө долоо ч хүрэхгүй хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшлийн телевизээр З.Энхболдыг “Страто” компанитай ямар холбоотой болохыг нотолсон гэлтэй нэвтрүүлэг бэлтгэж цацсан зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв. Эсрэгээрээ Тавантолгой дээрх Х.Баттулга, З.Энхболдын нарын зам Тамгын газрын даргын албан тушаалаа өгсөн өдрөөс нь нэгэнт салсныг харуулав.

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(118.103.197.22) 2020-03-18 17:32:17
Женко уурлалгүй яах вэ? Сумьяатай нийлж 30% ийг 1 тэрбумаар хусах гэж байхад нь болиулчихаар уурлах нь аргагүй.
(64.119.22.138) 2020-03-18 15:51:06
Баттулга ч ийм л хүн дээ. Зи ч бас хоосонгүй!!!
(64.119.22.138) 2020-03-18 15:51:01
Баттулга ч ийм л хүн дээ. Зи ч бас хоосонгүй!!!
(64.119.22.138) 2020-03-18 15:50:57
Баттулга ч ийм л хүн дээ. Зи ч бас хоосонгүй!!!