С.Баяр: Надад 12 жилийн ял төлөвлөжээ. Гэхдээ цагаатгагдах өдөр ирнэ

Ерөнхий сайд асан С.Баяр Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд нээлттэй ил захидал илгээжээ. Уг захидлаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Миний бие хуульд заасан эрхтэй учраас л, эсвэл “гаргахын тулд л” гомдол, хүсэлт гаргах гэсэн юм биш. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нь амжиж хэрэгт хяналт тавих эрх үүрэг бүхий дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурор танд гомдол, хүсэлтээ хүргэх гэсэн юм. Тэр оролдлого маань бүтсэнгүй. Харамсалтай нь, хуулийн дагуу гаргасан хэд хэдэн гомдол, хүсэлтэд маань иймэрхүү маягаар үндэслэлгүй татгалзсан, хатуурхсан “хариу" барьсан нь цөөнгүй.

Хэргийг шалгах хугацаанд миний бие АТГ-ын мөрдөгчид хандаж дөрвөн удаа, хяналтын прокурорт дөрвөн удаа, Нийслэлийн прокурорт дөрвөн удаа, Улсын Ерөнхий прокурорт хандаж хоёр удаа нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүрэг бүхий прокурор нь хуулиар хамгаалагдсан яллагдагчийн эрхэд хэрхэн хандаж ирсэн нь хүсэлт, гомдлыг маань хянасан байдал, өгсөн хариунаас нь тодорхой. (Миний болон өмгөөлөгчийн гаргаж байсан гомдол, хүсэлт болон тэдгээрт ирүүлж байсан хариуг тус тус хавсаргав).

Хууль хяналтын байгууллагад удаа дараа ийнхүү хандахдаа миний бие асуудлыг шуурхай, шударгаар, хуулийн дагуу шийдүүлэх гэсэн бодол, хүсэлтэй байв. Тийм ч учраас 2020.03.05-нд надад танилцуулсан прокурорын тогтоолд агуулагдаж буй зарим илэрхий алдаа, дутуу нягталж шалгасан зүйлд Ерөнхий прокурор таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Ингэснээр шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, улмаар асуудал улам удаашрах, эсвэл дутуу нягталсан яллах дүгнэлтийг үндэслэсэн шүүхийн алдаатай шийдвэр гарч, миний бие хилс хэргээр яллагдах болзошгүй эрсдэлийг багасгана гэж найдсан юм.

Гүтгэлэг, цуурхал сонгуулийн сөрөг сурталчилгааны зориулалттай өрнөөд өндөрлөв гэж бодтол 2017 оны сонгуулийн өмнө улиг болсон мөнөөх сэдвээр гүтгэлэг цуурхал болон жагсаал цуглаан гадаад, дотоодод дахин хийж эхлэв. Өнөөдөр эргээд харахад гүтгэлэг, цуурхал тараах, эрүүгийн хэрэг үүсгэх хоёр амин холбоотой, бие биеэ нөхсөн шат дамжлага байсан аж. Гүтгэлэг, цуурхал тарахаар нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм биш, харин эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд гүтгэлэг, цуурхал тараасан юм байна гэж надад ойлгогддог.

Монгол Улсын хууль, шүүхийн шударга тогтолцоонд итгэсээр ирсэн миний бие хилийн чанадад хашиж байсан Элчин сайдын албаа орхин, эх нутагтаа ирж уг асуудлыг хоёр дахь удаагаа шалгуулах хүсэлт гаргасан.

Хууль хяналтын байгууллагын өмнө ёслол төгөлдөр хүрэлцэн очсон маань “худал үнэн, хар цагааныг минь ялгаад өгнө” гэж найдсаных. Үнэн, хууль хоёрт би итгэсэн. Гэтэл хэргийн гол нь энэ хоёрт байгаагүй юм байна гэдгийг улам бүр ойлгож байна. Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа.

Би бол Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан хүн. Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол энэ юм гэж боддог. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа энэ үйлдвэр нь өдгөө Монгол Улсын маань мянга мянган хүүхэд багачуулын тэтгэмж, өтгөс хөгшдийн тэтгэвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин харамжийн томоохон эх үүсвэр болсоор ирснийг дурдахад таатай байна.

Оюу толгой төслийн ач холбогдлын тухай үүнээс илүүг нуршиж Ерөнхий прокурор таны цагийг үрэх бодолгүй байна. Ганцхан зүйл тэмдэглэхэд, Монголын төрийн бодлого хэрэгжүүлж, Оюу толгой ордыг ашиглах гэрээ байгуулах гэж явахдаа хожим хойно шагнал авна гэж зүтгээгүй. Гэхдээ арай ч онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдан ял сонсоно гэж бодож байсангүй.

Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018.04.10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж.

Дээрх гэмт хэрэгт холбогдуулж намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийн баримтыг тусгаарлан, хэрэг бүртгэлтэд буцаажээ. Ингэхээс ч өөр аргагүй биз. Хэргийн материалтай танилцахад дээрх ялыг нотлох ямар ч баримт байсангүй. Ийм баримт угаасаа байх учиргүй бөгөөд, одоо бодоход, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд л эрүүл ухаанд багтамгүй эрүүгийн ийм хэргээр намайг яллажээ. Энэ нь миний гэх “хэрэг” нь эхнээсээ л хуулийн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсны нотолгоо гэлтэй.

“Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” хэмээх зүйл ангиар намайг яллан шийтгэх бололцоогүй болсон тул энэ зуур Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд“Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.

Ухаандаа намайг Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслийг далимдуулан, гадаад, дотоодын хоёр компанийн хооронд их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглан нөлөөлж, хууль бус мөнгөн орлого олсон, тэр мөнгөө угаасан гэж яллаж байгаа аж. Энэ дүгнэлт нь ганц ч болов баримтаар нотлогдож байвал миний бие эрүүгийн хуулийн хамгийн хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Энэ бол гарцаагүй. Үүнтэй би огт маргахгүй, заргалдахгүй, элдэв гомдол хүсэлт бичээд суухгүй.

Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.

Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахдаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.

Петровис ХХК- ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.

Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр ‘‘олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг.

Монгол Улсын ЭХХШТХ-д заасан “Яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” талаар прокурорын байгууллагад хүлээлгэсэн эрх, үүрэг хэзээ, яаж хэрэгжих юм бол оо?

Хоёр жил мөрдөн шалгаж, хяналт тавьсан хэргээ хуулинд заасан хоёр долоо хоног ч хүлээлгүй, арай л түүхий шүүрхийгээр нь шүүхийн байгууллагад яаран шилжүүлэх шиг боллоо. Үүний цаад учрыг олох гэж бодоод л сууж байна.

Бидний өсөж хүмүүжсэн урьдын нийгэмд сайн, муу зэрэгцэн оршиж байв. Одоо ч гэсэн тийм. Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагт аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.

Танай байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус, бие даасан байх зарчим, үүргийнхээ дагуу ажиллана гэдэгт итгэсээр явна.

“Октябрийн баярын өмнө яаран хүлээлгэн өгсөн, дутуу барьсан объект шиг” арай болчихгүй байх гэж найдаж байна. Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга.

Сэтгэгдэл: (103)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.188) 2020-03-28 10:48:52
Новш гэгээс өөр юу гэхэв дээ
Иргэн (203.91.116.154) 2020-03-25 12:12:29
Сайн стратегич хүн ч дээ. Хэн ч байсан зөв л шийдэх хэрэгтэй дээ
(202.126.89.155) 2020-03-25 10:41:09
элбэгпоржийг ерѳнхийлѳгч болгох хэрэггүй байсан шүү Баяр гуай Монгол тѳрийг ингэж эвдэх гэждээ
Иргэн (202.126.89.102) 2020-03-24 21:19:14
Хэрэг тарьсан бол ялаа эдлэх хэрэгтэй мөнгө угаасан нь үнэн маш их орд харштай тансаг гадаадад амьдардаг гэсэн үү
(202.9.46.11) 2020-03-24 19:21:57
10 xeden jiliin daraa tsagaatgana gexeer ix udax l yum bna daa
Тогоо (202.55.188.91) 2020-03-24 15:12:18
Хориод хөрөнгөөр нь өрнийхөө хэсэгхэнээс ч бол салах хэрэгтэй.
Зочин (66.181.161.118) 2020-03-24 08:16:04
Шуналтай новшоо тэр олон хаусаа яааж авсан гэж худлаа хуцах гээд байна аа үнэнд гүйцэгдэнэ гэдэг энэ дээ шорондоо үх
Зочин (202.9.46.16) 2020-03-23 21:55:29
Эрдэнэтийн 51 яасан билээ,бас ОТ-оос монголын тал хэзээ ашгаа авах вэ.Эд тэгээд зүгээр үү.ОТ гэрээ ашиггүй бол хар толгойгоороо даана гэсэн...
erlegiin haan (157.65.237.11) 2020-03-23 21:04:58
uhej dald or shulmas min.Ur huuhduud3 ehneree avaad yavaarai
Хохохо (66.181.161.58) 2020-03-23 21:04:17
Баяр бандиа, Оюутолгойг л буцаагаад Монголчуудад аваад ир. Бас энд тэнд авилгаар авсан хөрөнгөнүүдээ татаж авч ирээд хураалга. Тэгсэний чинь дараа бид нар ярилцаад 12 жилийг чиь 10 болгоё.
(103.10.23.80) 2020-03-23 16:36:05
2008 оны 7сард тушаал өгч 5 сайхан залууг буудан хороосон,арилшгүй нүгэлтэй хүн.
(192.82.75.1) 2020-03-23 14:17:08
Баяр бол жинхэнэ мужик!!!!
(192.82.75.1) 2020-03-23 14:17:06
Баяр бол жинхэнэ мужик!!!!
(192.82.75.1) 2020-03-23 14:17:05
Баяр бол жинхэнэ мужик!!!!
(192.82.75.1) 2020-03-23 14:17:04
Баяр бол жинхэнэ мужик!!!!
(192.82.75.1) 2020-03-23 14:17:02
Баяр бол жинхэнэ мужик!!!!
Zochin (202.126.89.186) 2020-03-23 12:44:04
oyui tolgoin buh ashigt magtmal tani buruugaac bolj zugeer l zuuj duuccani daraa 2037 ond tanig tsagaatgaj medne
(64.119.22.29) 2020-03-23 12:10:25
Оюутолгой яагаад 51 хувь биш 34 хувь болсон талаар та ард түмэндээ тайлбар өгнө үү.магадгүй таны зөв шийдвэр байсан ч юм бил үү
иргэн (202.9.46.145) 2020-03-23 11:48:35
Чи еерийгее vхсэндээ зевтгех вэ!!! улсаас хулгайлсан менгее чи яаж олсон юм бээ! Улсын менгийг буцааж егееч !!! Амиа хичээсэн новш гхээс еер сайхан юм хэлж чадахгуйнээ заа!!!! Ялаа эдлэвэл таарна!!!
иргэн (202.126.89.103) 2020-03-23 09:00:49
Харин ч 12 жил бага бна. АНУд бгаа хаусуудыг нь хурааж ав. Олон түмэн нүдтэй. Дуугай ялаа эдэлээ
Х (202.126.89.81) 2020-03-23 05:59:21
Монголын талын 34% нь бол хөрсөн доор байгаа зэс алт. Бүүр 50% хувь ч байж болох байсан нарантуул дээр бохь зардаг авгай ч ийм гэрээ хийхгүй ш дээ. Шальчигануур олигархи юм даа
ард (107.77.202.84) 2020-03-23 02:14:37
Та шийтгүүлэхгүй бол хойшид таны үр хөврөл даврана. мөнгөө тэврээд эх оронгүй үрсдээ ланчиг үлдээгээд үхэхнэ дээ.
(66.181.161.45) 2020-03-23 01:54:55
Найрамдал зуслангийн тэнд баян голын аманд нэг хаусандаа.мөн ч олон гадаад дотоод хүүхэн авчирдаг байсан даа тэгэхэд би хажуугийн барилга дээр байрлаж ажиллаж байлаа 2006 он
(202.21.107.107) 2020-03-23 00:31:50
ЯЛ ХӨНГӨДСӨН БАЙНА АНУ-Д БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН ЭЗЭМШИЛ ХУЛГАЙН ХӨАРӨНГИЙГ ХУУ ХУРАА...
Zochin (202.126.89.213) 2020-03-22 23:42:46
AX g tiim ch amar shiidej chadahgui baihaa ah shorond ybna gj aij baival bucad n yah n be
Үнэн (99.203.201.24) 2020-03-22 23:31:17
Өгөр толгой Баяр шоронд суунаа
Саран-Очир (202.126.89.135) 2020-03-22 23:12:12
Миний хүндэлдэг хүн. Буруутай эсэхийг мэдэхгүй ээ шүүх хурлыг нээлттэй явуулаарай
Иргэн (202.9.46.82) 2020-03-22 23:09:02
Олон юм яриад шүүх прокорыг захиалгын гэхээс илий түүд сүүлийн үед хүний гараар могой бариуллаг аргыг илүү сайн эзэмшсэн гэмээр санагдана.Өөрсдөө цэвэр байхыг эрхэмлэж олон нийтэд люойлгуулдаг, оронд нэг хүн хохирч асуудал дуусдаг аль эсвэл шүүх хурал элдвээр хойшилсоор чимээ амьдардаг л болох юм.
zochin (59.153.112.49) 2020-03-22 22:55:08
Bi Bayriig ih uhaantai mundag hun gej bodoj baisan ,getel iim yu ch hiihees butsahgui ,uhaantai hun gej bodoogui. buh ehner ohiduuddaa tednii hezeenii muruudul baisan amerikad ni baishin avch ugsun .gehdee ene ueiin zarim seheetnuudiig iim jijig muruudultui baisan gej daanch bodsongui .Ug ni ulsiin zardlaar ter ueiin hamgiin sain surguuliudad eh etsgiinhee nereer yavj surtsgaasan.ireed hamgiin chuhal salbaruudad ajillasan ,gehdee ted zarim ni ih jijig huseltei baij dee huurhii .bair,, hauz,, eh oron gedeg tom setgeliin humuujil avch chadaagui baijee.yag ter ueiinheeree ,,, neg jins,,uur huvtsas ,,,geh met . Ter ni zah zeeld oronguut,, hauz,, bolj deeshiljee ..he he he.uneheer uruvdmuur ,, edniig mongoloos huuh heregtei. ted mongoliig buduuleg haranhuigaar ni duudaad suuj baigaa . hunii buteesen baylagiig goridood .ed nart ene l hangalttai ....uursdiiguu mongoloos davsan humuus gej boddog bololtoi ....mongolchuud ednees hutunguu avah heregtei harin ed nar haa durtai gazarluugaa yavag ee....
Zochin (202.126.89.213) 2020-03-22 21:19:46
tani buryy ymyy turiin byryy umuu manai huulinhan hund helc herg tylgaad bdg ymyy