Шинээр дөрвөн хүнээс COVID-19 халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 10 боллоо

Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрчээ.

Шинэ төрлийн коронавирусээр өвчлөгсдийн тоо 10 болж нэмэгдсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдсэн юм. 

Тодруулбал, Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Үүнтэй холбогдуулан хамт ирсэн иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд тусгаарлалтын хоногийг нмэгдүүлэхээр болжээ. Дэлхий нийтэд халдвартай иргэнтэй ойрын хавьталтай байсан болон шинж тэмдэг илэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлахаас гадна гэрт нь 14 хоног байлгаж байгаа ажээ. Энэ аргыг манай улс хэрэгжүүлэх талаар мэдээлсэн юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.