НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны  гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

НӨАТ-ын урамшууллын 2020 оны  гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг  маргааш буюу  22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.220.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.