Казахстан улсаас орж ирэх Монгол иргэдийг Цагааннуур боомтоор нэвтрүүлэхгүй

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ, Казакстан Улсаас орж ирэх монгол иргэдийн тоо нэмэгдэж ачаалал ихэсчээ.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ, Казакстан улсаас орж ирэх монгол иргэдийн тоо нэмэгдэж ачаалал ихэсчээ.

Хил нэвтэрч буй иргэдийг тусгаарлах байр болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хийгдэж буй ажилд дэмжлэгт хяналт үзүүлэх зорилгоор МХЕГ-ын улсын ахлах байцаагчид тус аймагт ажиллаж байгаа аж. Харин Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон Улсын онцгой комиссын шийдвэртэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн авто тээврийн төвд Казахстан улсаас ОХУ-ыг дамжин ирэх иргэдийг Монгол Улсын Цагааннуур боомтоор нэвтрүүлэх боломжгүй болсныг бичгээр мэдэгдсэн байна.

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдийг агаарын тээврээр Буянт-Ухаа боомт, төмөр зам, авто замын тээврээр Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.