Хяналтаа алдах хүртлээ халдварын тоог нэмсээр байх уу, эсвэл...?

Коронавиурсний халдвар манай улсад 100-д хүртэл хяналтаа бүрэн алдана.

Хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ цар тахлыг гаднаас импортлон оруулж ирж байгаад санаа зовж байгаа талаар онцлоод ингэх нь буруу хэмээн мэдэгдэл хийсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргээд байв.

Иргэдийн зүгээс “Хариуцлагагүй мэдэгдэл хийлээ” гэж бухимдаж байсан ч УИХ-ын зарим гишүүдээс нийт иргэдээ татна гэх нэр дор ямар ч цензургүйгээр халдварын тохиолдлыг цааш нэмэгдүүлсээр байх уу гэдэгт эргэлзэж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монголд байгаа гурван сая иргэнээ хамгаалах хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгааг анхааруулсаар байгаа юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс “Нэг монгол иргэн өвчлөлийн улмаас амь эрсдэх ёсгүй бөгөөд бүх иргэнээ авчирна” хэмээн мэдэгдээд байгаа. Улмаар гаднаас тусгай үүргийн нислэгээр ирсэн есөн иргэдээс халдвар нийт халдварын тохиолдол 10-д хүрлээ. Тодруулбал, хамгийн сүүлд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос дөрвөөс нь халдвар илэрсэн байдаг.

Дээрх асуудалтай холбогдуулан хилийн чанадад байгаа зарим иргэдийн зүгээс тухайлбал, Испанид амьдардаг иргэн өөрийн фэйсбүүк хуудастаа “Би буцахгүй. Өөрөө л ирсэн юм чинь эндээ хувь тавилантайгаа эвлэрнээ өөр сонголт алга. Эрсдэл тээж эцэг эх, элгэн садан, эх орон руугаа би буцахгүй. Эндээ үлдэж аюулт өвчнийги намдтал тэсэх болно” гэжээ. Эх оронч зарим иргэдээс ийм санаачилга гараад эхэллээ. Халдвар тээгээд эх орон руугаа яарах биш гэр бүл, эх орноо хамгаалах энэ уриалгыг дэмжиж байгаагаа ч зарим гадаадад суугаа монголчууд илэрхийлсэн байсан юм.

Үүнийг ч зөв гэдгийг “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар онцоллоо. Түүний хэлснээр  “Монгол Улсын Засгийн газар тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр иргэдээ авчирлаа. Тусгай үүргийн онгоцоор халдвар тээвэрлэгдэн ирж, Монголд халдвар авсан хүн 10 болж, мөн 2000 орчим иргэн тусгаарлалтад байна. Эрүүл мэндийн салбар бүрэн хэмжээгээр дайчлагдан ажиллаж байна. COVID-19 халдвар Монголд хоёр оронтой тоо руу орлоо. Энэ тоо 100 болбол Монгол Улс хяналтаа алдана. Тиймээс гадаадад байга бид амиа аваад гарахгүй бол Монголд даац байхгүй болсон” гэв.

Мөн эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс манай халдвар халдвар тархвал хүн амын 0.7 хувийг л эмчлэх даацтай гэдгээ аль хэдийн зарласан. Хүчин чадал, нөөц ийм учраас иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх, дархлаагаа дэмжихийг уриалж буй. Салбарын сайд нь хүртэл мэдэгдлээ онцолж байсан. Манай улс иргэдээ аварна гээд өвчин тээвэрлэх боломжгүйд хүрсэн гэж харагдаж байна. Цаашид хяналтаа алдах хүртлээ өвчнийхөө тоог нэмсээр байх нь зөв үү.